Шууд Chart

Япон улс Бизнесийн салбараа дэмжихэд нөөцийн сангаас 10 тэрбум ам.доллар зарцуулна

2021-02-10 10:22:19

Өчигдөр Японы засгийн газар ковид-19 цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагаа нь тасалдсан бизнесийн байгууллагуудыг дэмжихэд нөөцийн сангаасаа 10 тэрбум америк доллар гаргахаар шийдвэрлэлээ. Засгийн газраас үйл ажиллагаа явуулах цагаа богиносгох хүсэлтийг дагаж мөрдөж байгаа ресторан хоолны газар болон шар айрагны газруудад 8,4 тэрбум долларын дэмжлэг олгох юм байна.

Ингэснээр тэдгээр байгууллагууд сар бүр засгийн газраас 17 мянган америк долларын санхүүгийн дэмжлэг авах юм байна. Мөн энэхүү 10 тэрбумаас онц байдлын дэглэмээс үүдэж бизнесийн үйл ажиллагаанд доголдож байгаа бусад бизнесийн салбарынханд нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор болжээ.

Тухайлбал, жижиг болон дунд үйлдвэр эрхлэгчид 5700 америк доллар хүртэлх мөнгөн тусламж авах бол хувиараа бизнес эрхлэгчид 2900 америк долларын тэтгэмж авах нь. Японы эрх баригчид цар тахлын халдвараас сэргийлэхийн тулд нийслэл Токио болон хэд хэдэн мужид тогтоосон хоёр дахь онц байдлын дэглэмийг сунгахаар болсон юм. Үүний дараа бизнесийн байгууллагуудыг төрөөс дэмжих энэхүү шийдвэрийг зарлаж байна. 10 тэрбум долларын төсвийг 2020 оны санхүүгийн жилийн төсөвтөө суулгасан байсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон улс Бизнесийн салбараа дэмжихэд нөөцийн сангаас 10 тэрбум ам.доллар зарцуулна  
Үзсэн: 533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй