Шууд Chart

"Тесла" компани биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ

2021-02-09 14:30:39

"Тесла" компани ойрын хугацаанд биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж энэ криптовалютыг автомашин болон бусад бүтээгдэхүүний худалдан авалтын төлбөртөө хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Энэ нь хувийн компанийн зүгээс хийсэн биткоины хамгийн том худалдан авалтад тооцогдож байгаа юм. "Тесла"-гийн энэ мэдэгдлийн дараа биткоины ханш түүхэн дээд ханшид хүрсэн байна.

Тодруулбал, нэг биткоин 44 мянга 800 ам.долларт хүрчээ. Энэ нь "Тесла"-гийн хамгийн хямд 3 дахь загварын цахилгаан автомашины анхны үнэтэй тэнцэх хэмжээнд хүрсэн гэсэн үг юм.

Харин криптовалютын нийт хөрөнгийн хэмжээ 800 тэрбум ам.долларт хүрчээ. "Тесла"-гийн ийм томоохон хөрөнгө оруулалт бусад тэргүүлэх компаниудыг биткоиныг сонирхоход нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Тесла" компани биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ   
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй