Шууд Chart

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү хууль тогтоох салбарт шинэтгэл хийхээ зарлалаа

2021-02-09 13:25:49

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү, Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогч Мухаммед бен Сальман бен Абдель Азиз Аль Сауд хууль тогтоомжуудыг төгөлдөржүүлэх зорилгоор шинэтгэл хийх болсноо зарлалаа. Энэ тухай "Аль Арабия" теле суваг мэдээлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.

Мухаммед бен Сальман шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлж, хүний эрхийг хамгаалахын тулд хуулиудыг сайжруулж, нэмэлт өөрчлөлт оруулах замаар хууль эрх зүйн системд шинэтгэл хийхээ мэдэгдсэн байна.

Юуны түрүүнд хувь иргэний статусын тухай, иргэний гэрээ хэлцлийн тухай, нотлох баримтын тухай, эрүүгийн хуулиудыг боловсруулж буй юм байна. Угсаа залгамжлагч ханхүүгийн мэдэгдсэнээр хуулийн төслүүдийг эхлээд Засгийн газарт өргөн барьж хэлэлцэх юм байна. Үүний дараа хууль тогтоох байгууллага болох Зөвлөлдөх зөвлөлд өргөн барина.

Харин хуулийн төслүүдийг энэ ондоо багтаан батлах юм байна. Тус улсын хууль зүйн сайд Валид бен Мухаммед ас Самаани шинэ хууль дүрэм бүхий төслүүд нь гэрлэлтийн гэрээ байгуулахад эмэгтэйчүүдэд илүү эрх олгоно гэж тайлбарласан байна. Мөн хувь иргэний статусын тухай хуулиар гэрлэх доод насыг тогтоож, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан заалтуудыг нэмж оруулж өгч буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү хууль тогтоох салбарт шинэтгэл хийхээ зарлалаа   
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй