Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.04.29/

2014-04-29 06:17:36

Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 29. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 30. Гоё хүүхэн одтой, 7 улаан мэнгэтэй цагаан морь өдөр.  Ангараг гараг. Өдрийн барилдлага Үхэх .  Шүтэн барилдлага Нэр өнгө . Наран 5 цаг 54 минутад мандан, 20 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) Та хангалттай анхаарал тавиагүйгээс болж дотны хүмүүстэйгээ харьцах харилцаанд хүндрэл үүсэх бололтой. Энэ нь таны хариуцлагагүй, хөнгөмсөг байдлаас болсон байна. Энэ байдал нь танаас буулт хийхийг шаардана. Ноомой, идэвхигүй байдлаа даван гарах нь маш чухал. Үр дүн нь таныг удаан хүлээлгэхгүй. Хамгийн гол нь өөрөө өөртөө үнэнч бай.

 

 

Үхэр (4/20-5/20) Таатай өдөр. Та хичээл хийнэ гэж бодох ч хэрэггүй. Учир нь таны анхаарал төвлөрөхгүй. Сайн найз болон гэр бүлийнхнийхээ аль нэгэнтэй нь хамт сугалаа худалдан авахад таатай өдөр. Олон зүйлийг эргэцүүлдэг хүмүүсийн хувьд энэ бизнес ихээхэн ашигийг авчирна.

 

   

Хамтатгах (5/21-6/21)  Шинэ байранд орох, ашигтай зүйлд хөрөнгө оруулах өдөр. Та аваар осол, эрсдэлтэй байдалд орж болзошгүй. Зөвлөгөө, сануулгууд нь үйл явдлыг ихээхэн өөрчлөхийг мэдэрнэ. Өөрийн болон дотны хүмүүсийн эрүүл мэндэд асуудал үүснэ. Хүч, хугацаа, мөнгөө үрэхгүй байхыг хичээ, гэхдээ итгэлтэй байвал чухал ажлынхаа талаар яриа өрнүүлнэ. Таны үйлдэл хэн нэгнийг аварвал үүнийхээ төлөө шагнал хүртэнэ.

 

 
Мэлхий  (6/22-7/22)  Хоёрдмол өдөр. Албан тушаалын төлөө гараа өргөхдөө бүү санаа зов. Та яг одоо ажил олгогчтойгоо өөрийн хүсэл сонирхлын талаар илэн далангүй ярьж, эерэг санаа авах болно. Аливаа хэлэлцүүлэг амжилттай болох болно. Та хэн нэгэн чухал хүнтэй зөрчилдөх магадлалтай.

 

 

 

Арслан (7/23-8/22) Завгүй өдөр. Ажлын хамтрагч чинь өвдөж танд хоёр дахин их ажлын ачаалал ирэх бололтой. Хэдий та ажилдаа гаршсан байсан ч гэсэн энэ нь танд хүндээр тусах болно. Хэрвээ та толгойгоо сийрэг хэвээр байлгаж чадвал асуудал удахгүй намжих болно. Хайрттайгаа хоёулахнаа өнгөрүүлэх гайхамшигт шөнө айлчилж байна.

 

 

Охин (8/23-9/22)  Тайван өдөр. Амьдралын эрч хүч охиныхоныг бусдын хийхийг хүсэж байсан зүйлийг хийж дөнгүүлэхэд хүргэнэ. Ихэнх нь нийгэмтэй холбоотой асуудлуудыг өөрийн мэт авч үзэх болно. Тавьсан зорилгынхоо төлөө зоригтой тэмцээрэй. Энэ оройг гэр бүлийнхээ хүрээнд өнгөрөөгөөрэй.

 

 

 

 Жинлүүр (9/23-10/22) Уулзалт, бага хурал зохион байгуулахад тааламжтай өдөр. Өнөөдөр та маргаан, хэлэлцүүлэгт өөрийн сонирхолгүйгээр оролцох бололтой. Та урам зоригтой, идэвхитэй, санаачилгатай, аман ярианы чадвартай байна. Зусар бялдууч зангаа орхи. Та өнөөдөр амжилтгүй байвал бүгдийг гартаа барьж, сэтгэл хөдлөлөө ухаанаараа захир. Ухаалаг, холч бай.

 

 

Хилэнц (10/23-11/21) Хямралтай өдөр. Мацаг барих бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэхийг зөвлөе. Удахгүй таныг огт танихгүй газарт огт танихгүй хүмүүс урих бололтой. Үүнд тун болгоомжтой ханд. Таны тэвчээртэй ухаалаг байдлаас цаашдын ажил хэргийн амжилт шалтгаална.

 

 

Нум (11/22-12/21) Боломжоор дүүрэн өдөр. Нумын ордныхон нөхцөл байдал, үйл явдал бүрт нэг бүрчлэн анхаарлаа хандуулах төлөвтэй байна. Гэр бүл болон хайртдаа дарангуйлах зан гаргах нь гэр оронд чинь тав тухгүй уур амьсгал бүрдүүлэх болно. Иймээс нөхөрсөг уур амьсгалыг уур уцаараар бүү эвдээрэй. Амьдрах орчиноо өөрчилж болно.

 

 

  

Матар (12/22-1/19)  Өөртөө одоо болон ирээдүйд хамгийн хэрэгтэй зүйлээсээ эхлэн худалдаж аваарай. Ингэвэл та сэтгэл хөдпөлөөрөө буруу эд зүйлс худалдан авахгүй байх болно. Та гэр орноо шинэчлэх, гоо сайхнаар үйлчлүүлэх гэж байгаа бол энэ ажил тань төвөггүй бүтэх болно. Өөрийн гаргаж байгаа зардлаа тооцож үзээрэй. Эс бөгөөс санхүүгийн байдалд чинь хүндээр нөлөөлж магадгүй.
 

 

Хумх (1/20-2/18)  Хүнд өдөр. Энэ өдөр итгэл найдвар нуран унасан сэтгэл гонсойлгосон өдөр гэдгээрээ хумхынханы санаанд үлдэнэ. Хайртдаа хууртагдах буюу хайрт тань хуурмаг байсныг мэдээд та цочиролд орох болно. Өөрийн тулах цэгийг зөв олохыг хичээ.

 

 

Загас (2/19-3/20) Ерөнхийдөө аюултай өдөр. Хууль шүүхтэй холбооотой хүндрэлтэй асуудал, хуурамч мэдээлэл авах болон ажил, гэрт асуудал гарч болзошгүй. Бичиг баримтаа цэгцэл. Түүнээс гадна далд саад нь амьдралыг хүндрүүлж болзошгүй. Бүрхэг зөн билэг нь үнэн байх болно.


Өнөөдрийн зурхай /2014.04.29/  
Үзсэн: 1554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй