Монголын буудлага спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны гишүүн Дамдинсүрэнгийн Лхамсүрэн нь Олон улсын буудлага спортын холбоо ( ISSF)-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр тус холбооны “Target sprint” төрлийн салбар хорооны гишүүнээр сонгогджээ.
“Target sprint” нь 2015 оноос эхлэн олон улсад хөгжиж эхэлсэн бөгөөд тамирчин нь 4 км гүйгээд, 10 метрийн зайнаас хийн гар ба урт буу болон таваг буудлагаар бууддаг шинэ төрөл юм.
Түүнчлэн Олон улсын буудлага спортын холбооны Тогтвортой байдлын хорооны гишүүнээр П.Тунгалаг анх удаагаа сонгогдсон бол Эмнэлгийн салбар хорооны гишүүнээр Н.Цогтсайхан дахин сонгогдсон байна. П.Тунгалаг нь Монголын буудлага спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Н.Цогтсайхан нь допингийн эсрэг хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг билээ.
Олон улсын буудлагын холбоо буюу ISSF нь эгнээндээ 150 орныг нэгтгэсэн олимпийн төрлийн том холбоо бөгөөд тус байгууллагыг ОХУ-ын ган төмрийн бизнесийн тэрбумтан, Владимир Сергеевич Лисин тэргүүлдэг. Буудлага спортын төрлөөр Токио-2020 олимпод Монголоос дөрвөн тамирчин /О.Гүндэгмаа, Ц.Анударь, Э.Даваахүү гар буу, О.Есүгэн урт буу/ оролцохоор бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Монголын тамирчид Токио-1964 наадмаас эхлэн олимпод цэц мэргээ сорьж, мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Эх сурвалж: МҮОХ
| Монголын гурван төлөөлөгч ISSF-ийн салбар хорооны гишүүн боллоо | ||
| Үзсэн: 2269 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.