Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.04.27/

2014-04-27 13:13:08

Өнөөдөр аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 27. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 28. Дэлгэрүүлэгч одтой,  9 улаан мэнгэтэй шар луу өдөр.  Санчир гараг. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Нэр өнгө . Наран 5 цаг 57 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) .Өнөөдөр таны хийж байгаа арилжаа наймаа бизнес тань амжилттай урагшлах нэгэн сайхан зүйл тохиолдоно. Ашигтай санал хүлээн авах эсвэл ашиг орлого олох магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Дархлаагаа сэргээн эрч хүчээ олж ав.

 

 

 

Үхэр (4/20-5/20) Асуудалтай өдөр. Санаж байснаас тань тэс өөрөөр өрнөх өнөөдрийн үйл явдалд та аль болох тэвчээртэй байж ухаан зараарай. Мөн та энэ хугацаанд нэг асуудал дээр бүх анхаарлаа төвлөрүүлэхээс зайлсхийгээрэй. Олон зүйлд нэгэн зэрэг анхаарлаа хандуулах нь ухаалаг алхам болно.

 

   

Хамтатгах (5/21-6/21)  Эргэн тойрныхонтойгоо нөхөрсөг дотно харьцахад таатай өдөр. Байнгын их ажил хэрэг асуудлаасаа ангижрахыг хүсэх бололтой. Айлд зочлох гэртээ зочид урих нь таныг нэлээн сэргээх болно. Ингэснээр танай гэр бүлд байсан таагүй уур амьсгал арилах болно.
 

 

 
Мэлхий  (6/22-7/22)  Гэнэтийн өөрчлөлт авчрах өдөр. Өнөөдөр та гэрийн эзний байр суурьтай байна, эсвэл нөлөө бүхий хүмүүст захирагдана. Бүх зүйл авсан мэдээнээс хамаарна. Хамтрагч, дотны хүмүүстээ өөрийн төлөвлөгөөгөө задлах нь ашиггүй. Чухал мэдээллийг алдахаас сэрэмжил. Танд тусалсан хүнийг мартаж болохгүй.

 

 

Арслан (7/23-8/22) Найзуудтайгаа гадуур гарах нь танд урам зоригийг өгч, аливаа төвөгтэй асуудлыг түр ч болов мартахад чинь туслана. Гараг эрхэсийн зүгээс танд аливаа мэдээлэл цуглуулан түүнийгээ ашиглах боломж олгоно. Та хайрттайгаа хамт хэтрүүлэн зарлага гаргах магадлал өндөр байна. Эсрэг зан чанартай хүмүүс нэгэндээ татагддаг гэдгийг санан өөр өөр чанарууддаа хэт их анхаарсны хэрэггүй.

 

 

Охин (8/23-9/22)   Олон нийтийн цуглаан хөгжилтэй байх болно. Гэр бүлийн цугларалт танд үнэхээр тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ. Од эрхэсийн зүгээс ивээж байгаа тул таны хайр дурлалын амьдрал яг л нисэх мэт ер бусын байх болно. Хөдөө салхинд гарах болон сонирхол татсан газруудаар аялах зэрэг нь танд мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх болно

 

 

 

Жинлүүр (9/23-10/22) Идэвхгүй өдөр. Өнөөдөр бусадтай харьцахдаа болгоомжтой бай. Таны уян хатан бус эсвэл хэт шургуу харьцаа үр ашигтай үйл ажиллагаа ба өмнөх энэ хоногийн ололт амжилтанд саад болох болно. Таагүй явдлуудыг ухаалгаар хүлээн ав. Үдээс хойш сайхан уулзалт хүлээн авна.

 

 

 

Хилэнц (10/23-11/21) .Баяртай өдөр. Өнөөдөр үүссэн бэрхшээл таны шинэ төслийг бүтэмжгүй болгох мэт санагдана. Энэ нь хэт их ажиллаж ядарсны нөлөө юм. Хэрвээ та энэ хүнд сорилтыг найз нөхөдтэйгөө хэрүүл маргаан үүсгэлгүй даван туулж чадвал .

 

 

Нум (11/22-12/21) Таатай өдөр. Өнөөдөр уран бүтээлч нумынханы хувьд үнэхээр гайхалтай өдөр болох төлөвтэй. Иймээс энэхүү эерэг эрч хүчээ хэрэгцээгүй зүйлд үрэх хэрэгтүй. Таны сэдэл өндөржиж, бүтээлч санаа ар араасаа ундран гарч, таны авъяас чадвар оргилдоо хүрэх болно. Өөртөө итгэ, учир нь та гайхамшигтай зүйлийг бүтээж чадна.

 

 

 

Матар (12/22-1/19)  Гэрсэг өдөр. Долоо хоногийн турш дутуу хийгдсэн гэрээгээ шинэчлэх ажилд оролц. Гэр, байшин худалдан авах төлөвлөгөөнд хамаатнуудаа оролцуулах нь ухаалаг бус хэрэг. Та тохь тухгүй байранд амьдрахыг хүсэхгүй байгаа. Магадгүй танд эцэг эхийндээ зочлоод тэдэнтэй санал бодпоо хуваалцах шаардлага гарч мэднэ.хадгалах шаардлагагүй. Та дахин эрч хүчтэй болохын тулд сэтгэл мэдрэлийн эмчид хандахыг хүсч болох юм.
 

 

Хумх (1/20-2/18)  Бүх харицаанд шүүмжлэлтэй өдөр. Та урам хугаралыг гэнэт мэдэрнэ. Өмнөх өдрийн хэт идэвхтэй байдал нь ханаж цадсан байр суурийг авчирна. Өнгөрсөн долоо хоногийн үйл явдал таны хяналтаас гарсан байна. Өөх тостой хоол хүнсээ хязгаарлаж, үйл ажиллагаандаа ухаалаг үнэлэлт хийхийг одод зөвлөж байна. Шүүмжлэлд бүү өрт

 

 

 

Загас (2/19-3/20) Эерэг өдөр. Өнөөдөр ажил хэрэгт гэнэтийн асуудлууд үүсч танд найз нөхдийн материаллаг тусламж шаардагдах бололтой. Өнөөдөр та хэн нэгнээс айж ичилгүй тусламж гуйж чадвал таны өмнө байгаа саад танд юу ч биш гэдгийг мэдрэх болно.


Өнөөдрийн зурхай /2014.04.27/  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй