Шууд Chart

Гэмт хэргээс урьдчилан сэргийлжээ

2014-04-24 10:24:01

Өвөрхангай аймгийн прокуророор ахлуулсан ГХУСАЗЗөвлөлийн ажлын хэсэг  аймгийн баруун бүсийн таван суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ. 

Ажлын хэсэгт цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон хууль зүйн хэлтсийн ажилтнууд оролцсон байна.

Уг ажлын хүрээнд прокурорын байгууллагын бүтэц, чиг үүрэг, 2013 онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулж, тухайн сумдад гарсан гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгчээ.

Мөн сумдад ажиллаж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалган зааварчилжээ.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Гэмт хэргээс урьдчилан сэргийлжээ  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй