Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран улсын хэмжээнд дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэхээр “Идэвхтэй алхалтын аян” сэдвийн дор 10 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд 10 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр нийслэл, дүүргүүдийн БТСХ-ны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн хурал боллоо.
Аяны хүрээнд төрийн албан хаагчид 10,000 алхаж ажилдаа ирж очих, аж ахуй нэгж байгууллага хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулах тухайн өдөр лифтээр биш шатаар гэсэн уриа гарган хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилан тэмдэглэнэ.
Зохион байгуулагч байгууллагаар Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллага оролцоно.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
| Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэнэ | ||
| Үзсэн: 1325 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.