Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хорооноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” олимпийн наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжих хөтөлбөрт албан ёсоор батлагдсан цана, тэшүүрийн тамирчдад МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр тэтгэлэг олгож, спортын өндөр амжилт хүслээ.
Энэхүү “Athletes scholarship” хөтөлбөрт гүйлтийн цанын Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдаж, ОУОХ-МҮОХ-Спорт холбоотой байгуулсан дөрвөн талт хамтарсан гэрээний дагуу “Бээжин-2022” өвлийн ХХII олимпийн наадам хүртэл 4 сар дутамд 3000 ам. долларын мөнгөн тэтгэлэг хүртэх юм. Монголын цана, биатлон, тэшүүр, шорт трекийн тамирчид “Инсбрук-1964” наадмаас эхлэн, нийт 14 удаа цагаан олимпод оролцсон түүхтэй.
Эх сурвалж: МҮОХ
| Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олгов | ||
| Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.