Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн жолооч, холбоочин, ахлах ахлагч Д.Мижидорж Дархан хотод зохион байгуулагдсан “Дархан-88” уулын дугуйн төвийн бүсийн анхдугаар тэмцээнд амжилттай оролцож, +40 насны ангилалд тэргүүн байрыг эзэллээ.
Тус тэмцээнд долоон аймаг, есөн дүүрэг, 18 клуб, 55 багийн нийт 198 тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулжээ.

Ахлах ахлагч Д.Мижиддорж нь Онцгой байдын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд дугуйн спортоор хичээллэдэг тамирчин аврагч юм гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
| Ахлах ахлагч Д.Мижиддорж тэргүүн байр эзлэв | ||
| Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.