Шууд Chart

Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар сагсан бөмбөгчдийн бэлтгэлтэй танилцлаа

2020-08-25 18:12:27

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилттай танилцлаа. Велла Веста хотхонд 3х3 сагсан бөмбөгийн төрлийн нас насны шигшээ багууд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд дасгалжуулагч С.Тулга "Токио-2020" олимпийн наадамд эрэгтэй эмэгтэй багаараа оролцох зорилго тавин ажиллаж байгаа хэллээ.

Харин МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр FIBA U17 ур чадварын дэлхийн аварга багийн тамирчдад баяр хүргээд олимпийн эрх авсан эмэгтэй шигшээ багт бэлтгэл сургуулилтаа сайтар базаан Токиогийн олимпод өндөр амжилт гаргахыг хүссэн юм.

Эх сурвалж: МҮОХ

Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар сагсан бөмбөгчдийн бэлтгэлтэй танилцлаа  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй