ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид Монгол Улсын Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их баяр наадамд амжилттай оролцлоо.
Чөлөөт бөхийн тамирчин, ОУХМ, Монгол улсын шигшээ багийн тамирчин Ө.Батзул Орхон аймгийн наадамд долоо даван түрүүлж, аймгийн арслан цол, Баян-өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн аврагч, дэд ахлагч Э.Тамир аймгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол тус тус хүртсэн бол Баян-өлгий аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлгийн аврагч, дэд ахлагч Р.Салтанат сумынхаа наадамд тав даван, сумын начин боллоо.

Харин “ЭРЧ” клубын үндэсний сурын тамирчин Н.Нямжаргал, Б.Энхболд нар Үндэсний ойн баяр наадамд 32 сумаар мэргэн онож “Монгол улсын спортын мастер” , үндэсний сурын тамирчин Б.Ганбаатар Хөвсгөл аймгийн наадамд 34 сумаар мэргэн онож, “Аймгийн мэргэн”, үндэсний сурын тамирчин Г.Баянмөнх Хэнтий аймгийн наадамд 30 сумаар мэргэн онож, аймгийн “Гоц харваач” цол хүртээд байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.





| Тамирчид үндэсний их баяр наадамд амжилттай оролцов | ||
| Үзсэн: 1122 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.