Говь-Алтай аймгийн прокурорын газрын ажилтан, хөнгөн атлетикийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой, мөн Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Алтай хотын төв талбайгаас Улаанбаатар хотын төв, жанжин Сүхбаатарын талбайд хүрсэнээр төлөвлөгөөт 1040 км гүйлтийн замаа амжилттай дуусгах юм байна.
Тэрбээр хүүхэд, залуучуудад тэсвэр тэвчээр зорилгодоо хүрэх эхлэл болохыг үлгэрлэн харуулах, хүн төрөлхтний өмнө тулгарч буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, түүнийг даван туулах эрхэм зорилгыг өвөртлөн гүйлтийг энэ сарын 05-наас ирэх наймдугаар сарын 8-ны дуустал 34 хоногийн хугацаанд 1040 километрийн урт замд гүйлт хийж байгаа бөгөөд 11 дэх хоногтоо 400 гаруй км зам туулан өнөөдөр Баянхонгор аймагт ирлээ.
Түүнийг Баганат талбайд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, прокуророын байгууллагын удирдлага хамт олон болон хууль, спортын байгууллагын төлөөллүүд халуун дотноор угтан авлаа.
Г.Батжаргал Тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, өсвөр үе, хүүхэд залуучууддаа зөв үлгэрлэл дуурайлал үзүүлэн яваа түүний энэхүү түүхэн гүйлтийн замд нь өндөр амжилт хүсээд амин дэмийн зүйлсийг 500 мянган төгрөгийн хамт гардууллаа.
Энэхүү 1040 км замыг гүйж туулахын тулд асар их хөлс хүч тэсвэр тэвчээр, өндөр сэтгэлзүйгээр даван туулах юм гэдийг өөрийн биеэр дамжуулан ирээдүй хойч үе хүүхэд залуучуудад харуулах хүн хүнээ амьдад нь хайрлах сайн сайхан бүхний эхлэл хайраас эхтэй гэж ярьж байлаа.
Мөн Баянхонгор аймгийн прокурын газрын хамт олон түүний энэхүү зорилгыг дэмжин санхүүгийн дэмжилэг гардуулан өгч, хууль хүчний байгууллагууд, аймгийн биеийн тамир спортын газар, аймгийн ундаг дугуйн холбооны хамт олон цаашидын гүйлтийн замд нь гаргаж өглөө.
| 1040 км замыг гүйлтээр туулж яваа Б.Болдбаатар | ||
| Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.