Шууд Chart

Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо

2020-07-12 11:41:30

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа үргэлжилж байна.

Тус даваанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн арслан А.Мөнх-Эрдэнэ Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Дархан аварга Г.Өсөхбаяраар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн заан Л.Батсайхан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Улсын арслан Д.Ганхуягаар тус тус гурав давлаа.

Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, аймгийн арслан Ж.Алтаншагай Говьсүмбэр сумын харьяат, Улсын арслан Д.Азжаргалаар, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ  Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр тус тус гурав даваад байна.


Дархан аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо   
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй