Шууд Chart

Токиогийн олимпыг зохион байгуулах шинэ төлөвлөгөөг ирэх 9 сард гаргана

2020-06-11 13:36:04

Олон  улсын олимпын хороо  Токио-2020  олимпын наадмыг зохион байгуулах  шинэ  төлөвлөгөөгөө  ирэх 9 сард  гаргахаар  төлөвлөж  байгаа юм байна. энэ тухай Японы  Эн Эйч Кэй  телесуваг мэдээллээ. Шинэ коронавирусний цар тахлын  улмаас зохион байгуулагчид нь тус наадмыг зохион байгуулах хугацааг нэг жилээр хойшлуулахаар  шийдвэрлэсэн билээ.

Одоогоор  Олимпын наадмын  нээлтийг ирэх оны  7 сард хийхээр  төлөвлөж байгаа. Гэвч  хугацааг нь  ийнхүү жилээр хойшлуулах  болсны уршгаар  олон тэрбум ам.долларын хохирол  амсахаар  байна. Олон улсын олимпын хороо,  Токиогийн  олимпыг зохион байгуулах хорооныхон 200 гаруй чиглэлээр  энэ  хохирлын хэмжээг бууруулах боломжийг  судалж байгаа юм байна.

Олон улсын олимпын хороо ирэх 9 сард эцсийн төлөвлөгөөг гаргахын тулд  коронавирусний  халдвараас урьдчилан сэргийлэх, зардлыг бууруулах арга хэмжээнүүдийг  олон улсын спортын хороодын удирдагчидтай  хэлэлцэх аж. Үүний тулд энэ  сард  спортын холбоодод  тодорхой саналуудаа танилцуулах гэж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токиогийн олимпыг зохион байгуулах шинэ төлөвлөгөөг ирэх 9 сард гаргана  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй