БНСУ-д шинэ коронавирусний халдварын тархалт буурч, эдгэрэн гарч буй хүний тоо нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний 110 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт 7979 хүн халдвар аваад байна. Сүүлд 177 хүн нэмж эдгэн гарснаар нийт 510 хүн эдгэн гарч 68 хүн нас бараад байна.
Сүүлд нэмэгдсэн тохиолдлуудын дийлэнх хувийг 20-30 насныхан эзэлж байгаа юм. Тиймээс залуучуудыг ариун цэврийг чанд сахиж, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг уриалаад байна.
МҮОНРТ-ийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд
| БНСУ-д шинэ коронавирусний халдварын тархалт буурч байна | ||
| Үзсэн: 2418 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.