Шууд Chart

Спортын мастер Э.Энхсайханд аймгийнх нь Засаг дарга хүндэтгэл үзүүлжээ

2020-02-12 09:25:18

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат өчигдөр “Лаззона-2020” залуучуудын өвлийн олимпод амжилттай оролцож, Ази тивийн тамирчдыг тэргүүлсэн Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, спортын мастер Э.Энхсайхантай уулзаж талархал, мөнгөн шагнал гардуулжээ.

Тус аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх өвлийн спорт гүйлтийн цана, биатлоны өсвөрийн шигшээ багийн тамирчин, спортын мастер Э.Энхсайхан нь өвлийн спортын төрлөөр 2014 оноос дасгалжуулагч Б.Ховор-Эрдэнийн удирдлаган дор хичээллэж эхэлжээ.

Өсвөрийн шигшээ багийн тамирчнаар 2017 оноос өөрийн аймгаа төлөөлөн улс, олон улсын тэмцээнд оролцсон байна.

2018 онд Швейцарь Улсад зохион байгуулагдсан “Лаззона-2020” Залуучуудын өвлийн олимпын наадмын урьдчилсан сорилго тэмцээн, хамтарсан бэлтгэлд Монгол Улсын шигшээ багт багтан оролцож, улмаар МБАТ-ний спортын XV наадамд өвлийн спорт биатлон, гүйлтийн цана төрлөөр амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль, Монголын хүүхдийн спортын VI наадмаас гүйлтийн цана төрлөөр мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Түүнчлэн 2019 оны зургаадугаар сараас Итали Улсад бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ Билларуст болсон зуны ролькны ДАШТ болон IBU биатлоны цуврал олимпын наадамд оролцох эрх олгох тэмцээнд амжилттай оролцож, “Лаззона-2020” залуучуудын өвлийн олимпод оролцон 12,5км зайн уралдаанд 99 тамирчнаас 12 дугаар байранд шалгарсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Спортын мастер Э.Энхсайханд аймгийнх нь Засаг дарга хүндэтгэл үзүүлжээ  
Үзсэн: 746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй