БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Бүх Хятадын аварга буюу "BEAST LIMIT POWERLIFTING" тэмцээнд Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хүндийн өргөлт, хүчний бэлтгэлийн тамирчин, Монгол Улс болон ОХУ-ын олон улсын хэмжээний мастер, дэлхийн таван холбооны аварга, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, ахлагч Т.Амарзаяа урилгаар эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.
Уг тэмцээн нь БНХАУ-д зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд -85, +85, +105 гэсэн гурван жингийн ангиллаар зохиогдсон юм. Тус тэмцээний +85 кг-ын жинд нийт 35 тамирчин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр 790 кг өргөж ахлагч Т.Амарзаяа хоёрдугаар байрт шалгарсан байна.
| Бүх Хятадын аваргаас мөнгөн медаль хүртлээ | ||
| Үзсэн: 520 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.