
Монголын Оюутны Таеквондогийн холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 29, 30-ны өдрүүдэд МҮЭСТО-ны спорт зааланд болно.
Тэмцээнд урьдчилсан байдлаар ШУТИС, ХААИС, БХИС, ДХИС, ҮБТДС, МУБИС, ЭМШУИС, ХҮРЭЭ, УБДС зэрэг 15 гаруй их, дээд сургуулийн баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Тэмцээний ялагчид БНХАУ-ын Хөх хотод зохиогдох Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Монголын Оюутны Таеквондогийн холбооны тухай товч танилцуулбал, 2013 оны гуравдугаар сард байгуулагдсан. Оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, таеквондогийн спортыг Монгол орондоо сурталчлан таниулах, тив дэлхий, олимпийн медальтан төрүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.
Оюутны таеквондогийн УАШТ энэ сард болно | ||
Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.