Шууд Chart

“Туухай өргөлт-2020” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2020-01-17 10:49:14

“Туухай өргөлт-2020” нийслэлийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 95 кг-ийн жингийн хүрэл медалийг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны ерөнхий дасгалжуулагч, ахлах дэслэгч Ө.Рагчаадорж хүртлээ.

Тус тэмцээнд 12 байгууллагын 200 гаруй тамирчин 8 жингийн төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

Монгол Улсын хэмжээнд тухай өргөлтийн спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, тамирчдын тэсвэр хатуужил, ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор энэ удаагийн тэмцээнийг зохион байгууллаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.


“Туухай өргөлт-2020” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй