Шууд Chart

Ц.Хашчулуун 1000 онооны босгыг давав

2020-01-06 14:01:46

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Дулааны цахилгаан станц IV ТӨХК-иас хамтран зохион байгуулдаг “Эрчим цом 2020” түргэвчилсэн тоглолтын тэмцээн өнгөрөгч ням гарагт Техник технологийн дээд сургуульд боллоо. Дээд лигийн хүрээнд зохиогддог тус тэмцээнд 120 даамчин оролцов. Швейцарь системээр 9 өрөг өрсөлдөхөд нээлттэй ангилалд ДДХМ Ц.Хашчулуун 16 оноогоор аваргалж, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Сүхбат, спортын мастер З.Ганбаатар, ДДХМ Г.Гэрэлболд нар тус бүр 14 оноогоор шагналт байранд шалгарсан.

Ц.Хашчулууны хувьд 2016 оноос эхлэн зохиогдсон Дээд лигийн чансаа олгох тэмцээнүүдээс дөрвөн жил гаруйн хугацаанд нийтдээ 1030 оноо цуглуулаад байна. Үүнээс өмнө ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар 1000 онооны босгыг давж байжээ. бмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Анужин 14 оноогоор тэргүүлж, ДДХМ Э.Хүслэн, дэд мастер М.Нарантуяа нар тус бүр 13 оноогоор удаалав. Тэмцээний өсвөрийн ангилалд хөвгүүдээс спортын мастер А.Дашчирэв 12, охидоос ДДХДМ Б.Есүй 12, ахмадын ангилалд дэд мастер С.Энхээ, Г.Алтангэрэл нар 11 оноогоор шагналт байр эзэлсэн байна.

Эх сурвалж: Монголын даамын холбоо 


Ц.Хашчулуун 1000 онооны босгыг давав   
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй