Шууд Chart

Д.Анар дэлхийн аварга боллоо

2019-12-24 15:11:36

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, Монгол улсын харцага Д.Анар “Казак кураш бөх”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +100 кг-д түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тэмцээн Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд 33 орны 300 гаруй бөх оролцсон байна.

Д.Анар нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Казах курес бөх”-ийн Ази тивийн АШТ болон “Киргизийн курош бөх”-ийн Ази тивийн нээлттэй тэмцээнд тус тус аварга болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Д.Анар дэлхийн аварга боллоо   
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй