
Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 18. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 7 цаг 05 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хянуур өдөр. Карьер ба удирдлагатайгаа харилцах харьцаа таны хувьд маш чухал байна. Үүнээс нэр хүнд, санхүүгийн байдал тань хамаарна. Хүнд сурталтай тэмцэхэд хэцүү байна. Гэвч тэдний тавьсан элдэв хязгаарлалтууд таны ажилд саад тотгор болно. Мэдээлэл ямар чухал болохыг анхааралдаа ав.
Үхрийн орд (4/20-5/20): Зөрчилтэй өдөр. Яагаад бусдын үйлдэл, хандлага таны уурыг хүргээд байгааг тунгаа. Ингэсэн үедээ та өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээ, хүсэл эрмэлзлэлээ олж мэдэх болно. Төвөгтэй нөхцөл байдалтай тулгарсан үед зөн совиндоо итгэ. Та бол боломж, аюулыг олж харах чадвартай хүн.
Ихрийн орд (5/21-6/21): Зорилготой өдөр. Хэрвээ та тушаал ахиж, цалингаа нэмүүлэх юмуу нэмэлт шагнал урамшуулал авахыг хүсч байгаа бол энэ зорилгынхоо хойноос итгэлтэйгээр явж бусдад өөрийгөө таниулахыг хичээ. Тэргэл сарны нөлөөгөөр та эхэлсэн ажлаа ойрын өдрүүдэд ямар ч саадгүйгээр дуусгаж чадах болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Ашиг тустай өдөр. Хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь танд баяр баясалыг авчирна. Уран зургийн галлерей, шинжлэх ухааны музей, урлагийн тоглолт, жүжиг, кино үзэх болон спортын ямарваа арга хэмжээнд оролцох нь таны сонирхолыг татаж, танд орчин үеийн соёлыг таньж мэдэхэд тусална. Өөрийн дуртай зүйлсээ хийхэд чөлөөт цагаа зарцуул.
Арслангийн орд (7/23-8/22): Хоёрдмол өдөр. Таны найз нөхөд хамаатан саднуудаасаа олон урилга авч магадгүй. Дотныхоо хүнтэй санамсаргүй маргалдсанаас харьцаа хүндэрч болох учир идэвхитэй харьцаанаас татгалз. Хэрвээ дэлхий ертөнцийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа бол илүү их судалгаа шинжилгээ эрэл хайгуул хий. Улс орнуудын соёл урлаг ёс заншилд аль болох нээлттэй хандаж сурахыг хичээ.
Охины орд (8/23-9/22): Дүрэм журам зааврыг баримталж байх шаардлагатай. Хэрэв та зөрчвөл аймшигтай болон азгүй үр дүнтэй нүүр тулахад бэлэн бай. Тоног төхөөрөмжийн эвдрэл эсвэл чухал эд анги нь болохоо байж мэдэх учраас урьдчилан сэргийлэх үүднээс дэмжлэг туслалцаа авах талаар бодож үз. Хэрэв гэрийн тань цахилгаан хэрэгсэл болохоо байвал танд сонголт бий.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хүнд өдөр. Одоо бага багаар ч гэсэн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэл. Амралт, ажлаа зохицуулах нь таны зорилго болох болно. Хэрэв цаашдын хамтын амьдрал боломжгүй болсон бол салалт тайван амгалан болгох болно. Та хожимдохоос нь өмнө эрүүл амьдралын хэв маягыг хэвшүүлэх нь зүйтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Бизнесийн болон хувийн карер хөөх байдалд тань асар том боломж нээгдэж байна. Өнөөгийн нөлөөлөл хилэнцийн ордныхоны амбицтай байдалд илүү түлхэц болж байна. Ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийх болон тохиролцоо явуулахад хамгийн тохиромжтой цаг бөгөөд нааштай хариу эерэг байдлыг танд авчрах болно. Өөрөөсөө илүү эдгээр боломжуудтай хүсэл мөрөөдлөө хуваалц. Та таамаглаа ч үгүй хүнээс тусламж аван гайхшралд орох болно.
Нумын орд (11/22-12/21): Хүнд өдөр. Эрсдэлтэй алхам маш их хохирол авч ирж мэднэ. Ажил дээр ноцтой алдаа гаргах нь нэр хүндэд тань сөргөөр нөлөөлнө. Өнөөдөр уур бухимдлаа тогтоон барь. Учир нь ажлаа бүтээхийн төлөө олон зүйлийг тэвчиж өнгөрөөхөд хүрч мэдэх юм.
Матрын орд (12/22-1/19): Урамтай өдөр. Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ чиг хандлага гарч ирэх болно. Захаар аялах нь дэлгүүр хэсэх дуртай хүмүүсийн гол цэгийг онох болно. Ургамал амжилттай ургуулах чадвартай таны хувьд тэднийг усалж, зэрлэг ургамлыг нь тасдаж, хадаж, хөрсийг нь баяжуулж байгальд сайхан хандах хэрэгтэй.
Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр та нилээд дуулгаваргүй байх нь, Тиймээс эрс тэс, ёс зүйгүй бүдүүлэг зан авир гаргана. Хэрвээ таны дургүйг ямар нэгэн зүйл хүргэж байвал тэр хүмүүс эсвэл тэр зүйлсээс түргэн холд. Асуудлыг хурцатгахгүй байхын тулд мөнгө, үнэт цаастай холбоотой ажилд анхааралтай хандаж, эсрэг хүйсийн хүнтэй харьцах харилцаагаа тодорхойл.
Загасны орд (2/19-3/20): Ажил дээр нөхцөл байдал туйлын тайван, үүний улмаас та хэд хэдэн, хөдөлмөр зарцуулалт ихтэй ажлуудыг нэг дор богино хугацаанд хийж чадна. Нөхцөл байдалд захирагдан, урсгалын дагуу мөнх хөвөхийг хүсээгүй л бол зуршил болсон амьдралын хэв маягаасаа татгалзвал ашигтай. Сунжирсан ажил хэргээ дуусга.
Өнөөдрийн зурхай /2014.03.19/ | ||
Үзсэн: 1479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.