Шууд Chart

Бригадын генералууд шагналаа гардана

2014-03-18 11:41:58

Зэвсэгт хүчний 93 жилийн ойн  энэ өдөр буюу цэргийн баяраар шинээр бригадын генерал цолтон болж байгаа хүмүүс шагналаа гардахаар болжээ. 

Уг үйл ажиллагаа өнөөдөр  14.00 цагт Төрийн ордонд болох бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч Р.Сүхбат цол ахиж хошууч генерал болох бол Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга Б.Амгаланбаатар, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч Н.Батхүрэл нараас гадна Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар бригадын генерал цол зүүх нь тодорхой болсон байна. 
 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Бригадын генералууд шагналаа гардана  
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй