Шууд Chart

Бөхчүүд, дуучдын хамтарсан тоглолт болно

2014-03-18 10:20:18

Жил бүр эр цэргийн баяр “Монгол цэргийн өдөр”-т зориулан уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа ”Эр хүн танаа” бөхчүүд, дуучдын нэгдсэн урлагийн тоглолт өнөөдөр 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ удаагийн тоглолтод бөхчүүдээс улсын арслан Д.Азжаргал, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Соёлын гавьяат жүжигчин улсын начин С.Эрхэмбаяр, улсын начин С.Багахүү, аймгийн арслан Д.Баттогтох, Ш.Шинэбаяр, Б.Ганзориг, М.Баярсайхан, Ж.Сүхбат, О.Өлзиймөнх, цэргийн заан Д.Алтаншагай, аймгийн заан Ч.Бямбадорж,  Г.Батцэрэн, аймгийн начин Н.Тулга, Ө.Сүхбат нар оролцохоор болжээ.

 
Харин урилгаар СТА дуучин Н.Гантулга, М.Бямбажав, Ба.Батболд, О.Баянмөнх, Х.Батмэнд, Б.Мөнхбаатар, Д.Бурмаа, М.Отгонгэрэл, Л.Нарантуяа, Р.Бадралмаа нар уг тоглолтод оролцож, ая дуугаа өргөнө.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Бөхчүүд, дуучдын хамтарсан тоглолт болно  
Үзсэн: 1391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй