Шууд Chart

Ховд аймагт махны үнэ нэмэгдэхгүй

2014-03-17 16:02:15

Ховд аймагт махны үнэ хэвийн байна. Тус аймгийн орон нутгийн сангийн хөрөнгөөр хоёр аж ахуйн нэгжтэй хямд үнэтэй мах бэлтгэх гэрээ байгуулжээ.

Энэ нь махны үнэ өсөхгүй байхад нөлөөлж байна гэж Хурд агентлагийн сурвалжлагч н.Даваасүрэн Ховд аймгаас мэдээллээ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Ховд аймагт махны үнэ нэмэгдэхгүй  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-18 15:34
Төсвийн газар ажилладаг бид нар чинь нэг бортер аргалыг 70 мянгаар, нэг уут гурилыг 50 мянгаар, нэг уут нүүрсийг 10000 төгрөгөөр,нэг кг мах 8500 төгрөгөөр тус тус авч байна шүү дээ.Нэг тонн нүүрс 100000 төгрөг гэх жишээтэй.Мөн уудаг ус ч хүртэл өндөр үнэтэй.Хог ачихад наад зах нь 25-300000 төгрөг.Төсвийн хэдэн цэвэрлэгч сард 280000 төгрөгийг гар дээрээ авч байна.Захиргааны дарга нар өндөр цалинтай байдаг л байх ард түмэн чинь ядууралд автагдаад байна
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-18 15:32
Энэ өвөл нэг тонн нүүрс 100000 төгрөгт хүрлээ.Та нар захаас явж ханшаа зөв судлаач.Төрийн албан хаагчидын цалин маш бага дээрээс нь өдөр тутам юмны үнэ нэмэгдээд л байгаа шүү дээ.Дээрээс нь албан газрууд хүмүүсийн ажлыг хооронд нь сольж ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлж байна.Үүнийг цэвээнравдан дарга мэддэггүй юм уу.Ажлаас хүн халж байгаа хүмүүстээ арга хэмжээ аваач
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-03-18 15:29
Махны үнэ өндөр байгаа шүү дээ.Яаж ичихгүй махны үнэ нэмэгдэхгүй гэж хэлж чаддаг байна.Нэн ялангуяа нүүрс,мах, гурилны үнэ үнэхээр эрс нэмэгдсэн шүү дээ

Бидэнтэй нэгдээрэй