Шууд Chart

Загас их хэмжээгээр үхжээ

2014-03-17 15:32:33

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас Туул голд загас их хэмжээгээр үхсэн гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ.

Голын ус болон үхсэн загаснаас дээж авч лабораторид шинжилсэн байна.
 
Туул голын хамгаалалтын бүсэд замбараагүй газар олголт хийгдсэнээс голын ус хурах талбайг багасгаж улмаар урсацын хэмжээнд сөргөөр нөлөөлсөн нь загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэсэн байна.
 
Одоогоор Туул голын гүн устай хэсэгт загасыг зөөж шилжүүлэн, тухайн газар болон боогдсон газарт хүчилтөрөгч оруулах зорилгоор цооног гаргажээ.
 
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт тосгон болон түүнээс дээш хэсэгт ийнхүү загас их хэмжээгээр үхсэн байжээ.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Загас их хэмжээгээр үхжээ   
Үзсэн: 2390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-03-19 13:29
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103
37.17.248.xxx [37.17.248.xxx] 2014-03-18 10:57
Usnii amitaniig usand jivj uhsen gej yriad baihii teneg ym yrihaa boliod hortoi us geed shuluuhan helchih tegeed daraan yhav gedgee yrisan deer.

Бидэнтэй нэгдээрэй