Шууд Chart

Д.Анар Азийн нээлттэй тэмцээнээс аваргын алтан медаль хүртэв

2019-12-02 10:26:08

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Монгол улсын харцага Д.Анар Курош бөхийн Азийн нээлттэй тэмцээний +100 кг-ийн жинд аваргын алтан медалийг хүртлээ.

Тус тэмцээн нь 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан юм.

Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн хоёр алт, нэг мөнгө, багийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медальтай, мөн залуучууд, оюутан, өсвөр үеийн АШТ-д тус тус түрүүлж байсан. Мөн  самбо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн нэг мөнгө, залуучууд болон өсвөр үеийн тус бүр нэг алтан медальтай тамирчин юм гэж  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.


Д.Анар Азийн нээлттэй тэмцээнээс аваргын алтан медаль хүртэв  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй