Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.17/

2014-03-17 06:30:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 16. Тугчин одтой, таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Сонирхолтой өдөр. Өнөөдөр таны сэтгэл санаа тогтворгүй байвал чухал ажил хүлээн авсаны хэрэггүй. Амьдрал хэцүү мэт санагдаад байвал гүнзгий амьсгаа аваад сөрөг асуудлуудаас илүүтэйгээр эерэг асуудлуудад анхаарлаа хандуулаарай. Ингэвэл та сорилтуудыг хялбархан давах болно. Та хөгжим тоглодог, зураг зурдаг, уран барималч, эсвэл дуулдаг аль нь ч байсан таны төсөөлөл нэмэгдэж бүтээлч ямар нэгэн зүйлийг хийх болно.
 

Үхрийн орд (4/20-5/20): Авхаалжтай өдөр. Бусад хүмүүстэй харьцах чадвар тань таны мөнгө санхүүг арвижуулах болно. Хэрэв та зорилгоосоо хазайлгүй байж чадвал мөнгөний асуудал нийгэм, соёлын харьцаанаас шалтгаалах түвшинд хүрч ч болох юм. Бусад хүмүүсийн хэлэх зүйлийг сонс. Анхаарал тавин бусдыг сонссоноор та нөлөө бүхий хүмүүсийг гайхшируулах сайхан санаа олж болно.
 

Ихрийн орд (5/21-6/21): Таатай өдөр. Үдээс өмнө тааламжтай байна. Сэтгэл санааны хямралд орохгүйн тулд олон хүмүүстэй танилцаж өөрийгөө нээ. Энэ өдөр таны чин хүсэл орчин тойрныхоо ертөнцийг сайжруулах явдал. Хувийн ажил эрхэлж буй хүмүүс танилын харилцаагаа өргөтгөхөд анхаар.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Асуудалтай өдөр. Хэсэг зуурын асуудалд ороод тэрнээсээ гарна. Таны дотор гал асаж таны хэлэхийг хүсээгүй үгс гарч магадгүй. Таныг таны хамтрагч хүртэл уурлуулж магад. Иймээс гэр орондоо хийж болохоор ажил хий. Та өөрийн хүссэн зүйлээ өөрийн ертөнцөд хийж болно. Та гомдоосон хүнээсээ нэг удаа сэтгэлээсээ уучлалт гуй. Тэгвэл таны сэтгэл сайхан болно.
 

Арслангийн орд (7/23-8/22): Цоглог өдөр. Таны эрч хүч маш өндөр түвшинд байна. Ямар ч ажил хийсэн тэсвэр хатуужилтай, ажилсаг байж чадвал амжилтанд хүрнэ. Нөхөрлөлийн харилцаанд мөнгөний асуудал байх ёсгүйг сана. Дотны найз байсан ч мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Хэрвээ танд ямар нэг бизнесийн санаа төсөл байгаа бол яг одоо хэрэгжүүлж эхэл. Энэ нь таны хувийн бизнесийн эхлэл ч байж магадгүй. 

 

Охины орд (8/23-9/22): Курс эмчилгээ эхлэх, мэс засал хийлгэхэд таатай өдөр. Мэс засал косметик хагалгаа хийхэд тохиромжтой. Та хань, найз нөхдийн сонголтыг хялбархан хийх чадвартай байна. Өөрийн үйлдлийг зөв гэдгийг өөрөөсөө хайх хэрэггүй. Бүх талаас нь анхааралтай ажигла. Энэ өдөр хортой зүйлсийг цээрлэхийг хичээ.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Өнөөдөр ихэнх эрэгтэйчүүд өөрсдийгөө азтай одтой байж, эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна гэж бодох төлөвтэй. Гэхдээ энэ бол андуурал. Өдөр таны хувьд тааламжтайгаар өнгөрч мэдэх ч үдэш байдал өөрөөр эргэх шинжтэй. Та хайртай бүсгүйтэйгээ ам мурийж магадгүй.


 

Хилэнцийн орд (10/23-11/21): Эрчимтэй өдөр. Энэ бол сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү, хүчтэй мэдрэмжтэй өдөр байх болно. Сэтгэл хямруулсан тохиолдол, нөхцөл байдалтай эвлэрч суулгүй урсгал сөрөн тэмцэх хэрэгтэй. Дотроос чинь хүч чадал гадагшаа ундран гарах бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглавал тун үр өгөөжтэй байх болно. Энэ эрч хүчийг түрэмгий байдлаар хэрэглэх хүсэл ихээр төрөх тул болгоомжтой байж гольдролыг нь олох хэрэгтэй.
 

Нумын орд (11/22-12/21): Гайхалтай сайхан өдөр. Таны идэвх, санаачлага тань гэр бүлийн тохь тух, сайн сайхныг бэхжүүлэх нөхцөл болж өгнө. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийн асуудлуудаа шийдвэрлэ. Чанга хатуу сорилт тулгарч байна./дунд энэ үед санаснаа гүйцэлдүүлэх, шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Таны эрч xүч эргэн тойрныхонд тань эерэгээр нөлөөлнө.

 

Матрын орд (12/22-1/19): Ажигч, гярхай өдөр. Ихэнх матрууд зөн совингоороо амьдралд юу хэрэгтэй, түүнийг хэрхэн авах вэ гэдгээ мэддэг. Буд гариг таны орд руу одоо буцаж байгаа ба танд юу хэрэгтэйгээ мэдэх онцгой гярхай ухаан өгч байна. Санхүүгийн асуудалдаа анхаарлаа хандуул. Та олсноосоо илүү ихийг үрж байна.

 

Хумхын орд (1/20-2/18):  Шүүн тунгаах өдөр. Санчир гараг таны хүсэл, зорилгод хязгаарлалт авчирна. Иймээс ирэх хэдэн хоногт санчир гараг буцах хугацаанд бусдыг бодохоосоо илүүтэйгээр өөрийгөө бодох бололтой. Санчир гарагийн шилжилт нь танд аливаа зүйлийг эргэцүүлэн бодох, эмхлэн цэгцлэх боломж олгоно. Хайр дурлалд оч гялбаа цацарна. Хумхынхан шинэ хайр дурлалтай учрах болно.
 

Загасны орд (2/19-3/20): Тайван өдөр. Саадтай мэт байсан зүйлс маш амархан бүтнэ. Анзааралгүй өнгөрч болох байсан маш олон зүйлийг та илрүүлэх болно. Гаргасан амжилтандаа сэтгэл тань хөдлөнө. Өөрийн сэтгэл зүрхээ чагнах үе. Нөхөрлөл бол одоо маш чухал. Хэрвээ танд тусламж хэрэгтэй найз нөхөд байвал тэдэнд тусламжийн гараа сунга.


Өнөөдрийн зурхай /2014.03.17/  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй