НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Н.Номин пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний +57 кг жинд нийлбэр дүнгээрээ 327,5 кг өргөж Монгол улсын хэрэглэлгүй төрлийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн тэрбээр тус спортын суултын төрөлд 157.5 кг-ийн жингээр, газраас штанг таталтын төрөлд 142.5 кг-ийн жингээр тус тус Монгол Улсын рекордыг эзэмшдэг юм.
Н.Номин нь Онцгой байдлын байгууллагад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос хойш пауэрлифтингийн спортоор хичээллэн, улсын болон олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

| Дэд ахлагч Н.Номин Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо | ||
| Үзсэн: 554 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.