
Завхан аймгийн Байгаль орчны газрынхан тус голд минж нутагшуул ах төсөл боловсруулан ажиллаж байна.
Учир нь Завхан аймгийн нутгаар урсдаг Идэрийн гол Алтайн нуруу, Отгонтэнгэрээс эх авдаг томоохон голуудын нэг юм.
Голын урт нь 452 км бөгөөд 24.555 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн урсдаг юм байна.
Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр 30 гаруй гол, горхи цутгадаг Идэрийн голын эх сүүлийн жилүүдэд эрчимтэй татарч байгаа аж. Тиймээс минж нутагшуулах нь зүйтэй гэж үзжээ.
Одоогоор төсөл хараахан батлагдаагүй байгаа ч голынхоо эхээр нутагшуулах төлөвлөгөөтэй байна гэж мэдээллээ.
Идэр голд минж нутагшуулна | ||
Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.