Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.16/

2014-03-16 06:30:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 15. Харцага одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, бөө, удганы үйл, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Болгоомжлох өдөр. Хордлого болох, сөрөг эрчим хүчний нөлөөлөлд орох магадлалтай. Ховсдох эмчилгээнээс зайлсхий. Харанхуй, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй газраас болгоомжил. Танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Хангалтгүй эрч хүч анхаарлын төвд орших болно. Танд үнэнч хүний дэмжлэг, зөвлөгөө хэрэгтэй болж магадгүй.

 

Үхрийн орд (4/20-5/20): Таны хувийн амьдралд ихээхэн өөрчлөлт орох өдөр. Та хэнтэй нийлж байгаагаа сайн бодоорой. Үдээс өмнө гэр бүлийн уур амьсгал амгалан тайван, нөхөрсөг байх боловч өдрийн сүүл рүү ширүүн халуухан болно. Чин сэтгэлээсээ ярилцах цагаа гарга. Эвлэрлийн тэмдэг болгон ресторанд хоёр хүний суудал захиалахыг танд зөвлөж байна.

 

Ихрийн орд (5/21-6/21): Идэвхтэй амрах, дасгал хөдөлгөөн хийхэд таатай өдөр. Та өнөөдөр бүх зүйлийг амжуулах чадвартай байна. Эмэгтэйчүүдийн аялах хүсэл тэмүүлэл ба гэртээ тогтохгүй байгаа байдал нь гэр бүлийн харилцаанд хагарал үүсгэж, хэрүүл гарах шалтгаан болж болзошгүй. Од эрхэс өнөөдөр хайр дурлалд азгүй байхыг анхааруулж байна.


 

Мэлхийн орд (6/22-7/22): Олон тооны харьцаа, хэлэлцээр, уулзалтууд, захидал харилцаа, утсаар ярих, хичээл сурлага таныг тамирдуулах бололтой. Эрч хүчээ тарамдуулахгүй байж, шаардлагагүй хүнтэй харьцахгүй бай. Үнэн хэрэгтээ өөрт тань хэрэггүй зүйлүүдийг хийхээсээ татгалзагтун. Сэтгэл санааныхаа байдлыг хянаж, гутранги үзэл гаргахгүй байхыг хичээгээрэй.
 

Арслангийн орд (7/23-8/22): Таатай өдөр. Таны өмнө өргөн зам, уран бүтээлийн чөлөөт боломж бий болоод байна. Шургуу зүтгэл, эрүүл саруул бодит үнэлгээн дээр үндэслэн тохиолдсон саадыг туулах болно. Гэрээ хэлэлцээр хийх, гэр бүл болох, эд зүйл худалдан авахад сайн. Хайр дурлалын амьдрал, сэтгэл догдлуулсан уулзалт сайн нөлөөтэй.
 

 

Охины орд (8/23-9/22): Энэ нь таны амьдралд том сургамж болно. Амьдралд гэнэтийн эргэлт гарч, шинэ мэдээ ирнэ. Галаар өөрийгөө ариусга. Харин/төгсгөлд чухал, эцсийн шийд гаргахад болгоомжтой ханд. Ажил хэрэгч санал, сэтгэл татсан амлалт, амархан их ашиг олох боломж нь санхүүгийн алдагдалд хүргэнэ. Хамтрагчид, хамт ажиллагсдынхаа зөвлөгөөг сонсох хэрэггүй. Өөрийнхөө зөн билэг, эрүүл ухаанд найд.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Өнөөдөр ихэнх эрэгтэйчүүд өөрсдийгөө азтай одтой байж, эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна гэж бодох төлөвтэй. Гэхдээ энэ бол андуурал. Өдөр таны хувьд тааламжтайгаар өнгөрч мэдэх ч үдэш байдал өөрөөр эргэх шинжтэй. Та хайртай бүсгүйтэйгээ ам мурийж магадгүй.


 

Хилэнцийн орд (10/23-11/21): Өглөөгүүр таны эрч хүч сул байна. Алдагдсан эрч хүчээ орондоо удаан хэвтэн гэр орныхоо асуудлууд энгийн амархан байдлаар хүлээн ав. Гэвч үд дунд эрч хүч чинь эргэн ирэх боловч зарим нь сулбагар хэвээрээ л байх болно. Шургуу хөдөлмөрлөж өөдрөг үзэлтэй байж, урам зоригоор дүүрэн байгаарай. Мөнгөө үрэх нь тийм ч тохиромжгүй үе биш бөгөөд аз сорьсон зүйлд хөрөнгө оруулалт хийх нь танд болон бусдад ч ашигтайгаар эргэх болно.
 

Нумын орд (11/22-12/21): Хүнд өдөр. Боловсролын салбарт ажиллагсдад таатай. Багш оюутнуудын харьцаа бүтээлч эелдэг байна. Хэдийгээр амралтын уур амьсгалтай ч ажил хэрэгтээ шууд ор. Гүн гүнзгий мэдлэг оюунаа харуулах сайхан боломж байна.

 

Матрын орд (12/22-1/19): Сэтгэл зовоосон хүнд асуудлуудтай өдөр. Та өөрийн хувийн туршлага дээр үндэслэн бодит байдал ба мөрөөдлийн хооронд ихээхэн ялгаа байдгүйд үнэмших болно. Таны ажилд маш хэрэгтэй олон шинэ санаанууд төрж болно. Оновчтой бизнес, худалдааны боломж үүсэхийг үгүйсгэхгүй.

 

Хумхын орд (1/20-2/18):  Шудрага байх өдөр. Хосуудын харьцаа хайр дурлал гэхээсээ илүү найз нөхдийн гэмээр нэгэн хэмийн уйтгартай болжээ. Хайртдаа бэлэг бэлэглэхээ бүү март. Тэгвэл тэр таны хайр сэтгэлд эргэлзэхээ болино. Та орлогын үүсвэрүүдийг сайн олж байгаа тул материаллаг байдлаа засахад бүрнээ тохирсон цаг юм.


 

Загасны орд (2/19-3/20):  Эерэг өдөр. Ихэнх нь азтай байж сайхан сэтгэгдэл төрүүлж бусдад таалагдана. Албан тушаал ахихад тань таны ивээн тэтгэтчид дэмжинэ. Арвич хямгач бай. Өнөөдөр таныг олны талархлыг хүлээх үйл явдал хүлээж байна. Эцэст нь та эргэн сайтар харах хэрэгтэй. Тайван, хөгжилтэй бай.


Өнөөдрийн зурхай /2014.03.16/  
Үзсэн: 1322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй