
Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 14. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Ашигтай өдөр. Уян хатан байж бусдын гүн ухааны талаарх ямар ч онолын баримтгүй номлолд санаа бодлоо бүү хоёрдуул. Бүх зүйл өөр өөр нөхцөлд өөр өөр л байдаг. Зарим үед зарим нь үнэн байхад харин зарим тохиолдолд өөр нэг зүйл үнэн байдаг. Хониныхон учир шалтгааныг олохын төлөө тэмцэх хэт дуртай хүмүүс байдаг. Таны хамгаалж байгаа хэн ч, юу ч тантай хамааралтай эсэхийг анхаар.
Үхрийн орд (4/20-5/20): Асуудлыг шийдэх хамгийн сайн зам бол нээлттэй мөн шударга байх явдал мөн. Таны бүтээлч хөдөлмөр, эрүүл мэнд юу юунаас илүү чухал байна. Зарим нэг нь өөрсдийн бүтээж бий босгосон ажлаа золиослон илүү таашаал, сэтгэл хангалуун байдлыг авч чадах ажлаар солино.
Ихрийн орд (5/21-6/21): Ирээдүйнхээ төлөө та санаа зовнино. Бизнесийн төрөлд ажилладаг эрчүүд ядарч туйлдаж мэднэ. Од эрхэс хамтрагч олж, хүчээ ухаалаг хуваарилан ажилаа эртхэн дуусгах хэрэгтэй. Та өнөөдөр аз жаргалтай бас бүтээлч байж чадна. Хүнсний ногоо болон ургамлын төрлийн бүтээгдэхүүнээр хоолло.
Мэлхийн орд (6/22-7/22): Өнөөдөр та хамаатан садан, танилууд, айл хөршийнхнийхөө уужим, өгөөмөр сэтгэлийг мэдэрч болно. Тэдний тусламж сэтгэл санааны байдал танд үлэмж дээрдэхэд тус болж болзошгүй. Санаа нэгтэй хүмүүстэйгээ уулзаж ярилцах цаг гаргаарай. Тэдний дэмжлэгээр та эргэлзээ, ирээдүйдээ итгэлгүй байдлаасаа салах болно.
Арслангийн орд (7/23-8/22): Сайхан өдөр. Та өөрийн гэсэн орон зайгаа шинэчилж, хайр татам болгохоор шийдэх бололтой. Олон нийтийн арга хэмжээ танд ямар нэгэн онцгой дохиог өгөх болно. Та өөрийн гадаад байдалдаа анхаар. Таны хайрын амьдралд гэрэл цацрах болно. Мөн хайр дурлалын хэд хэдэн адал явдалтай учрах болно. Танд өнөөдөр хийх ажил хэчнээн их байсан ч маш тайван алгуур ажлаа гүйцэтгэхийг зөвлөж байна.
Охины орд (8/23-9/22): Эрсдэлтэй өдөр. Энэ бүхнээс хол байж тайван байдлыг эрхэмлээрэй. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Шинэ танил таны амьдралд сөрөг дурд тоглох тул бусдын нөлөөнд автахаас болгоомжил./дунд үед хэт ачаалал авах нь эрсдэл учруулна. Сул талдаа автаж хуурамч амлалтанд итгэн нөхцөл байдлыг буруу дүгнэснээс болж уран бүтээл, худалдаа арилжааны ирээдүйн ажилд алдагдал гарна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эрч хүч буурна. Бие тийм ч сайнгүй. Гэмтэл авах магадлалтай. Биеийн хүчний ачаалалаа багасга. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай. Сайн нойрсож ав. Хоолны дэглэм мөрд. Тэгвэл таны эрүүл мэндэд асуудал гарахгүй. Үнэ бүхий бүрэн амралт, байгаль дээрх тайван амралт танд зориг хатуу байдлыг буцааж авчирна.
Хилэнцийн орд (10/23-11/21): Дараагийн хэдэн өдөрт хувиа хичээгч Бархасбадь гариг эрч хүчтэй Далай ван гариг нэгдэх болно. Тэр үед онцгой сэрэмжтэй бай. Таны ойр дотны хүмүүстэй холбоотой зөрчилдөөн, сэтгэлийн огцом хөдөлгөөн, сорилттой тулгарч болзошгүй. Гал тэсэрч дэлбэрэх зүйл, хурц ирмэгтэй багаж зэмсэгтэй ажилладаг хилэнцүүд анхаарлаа байнга төвлөрүүлж ажиллах хэрэгтэй.
Нумын орд (11/22-12/21): Сонирхолтой өдөр. Таныг маш олон тооны баяр наадам, болзоо хүлээж байна. Та баярлан цэнгэж, язгууртны хэв маягаар амьдарна. Таны өвөрмөц ер бусын байдлыг хүмүүс магтах болно. Өөрийн амжилтаа ажил хэргээ урагштай байлгахад ашигла. Ингэснээр та томоохон амжилтад хүрнэ.
Матрын орд (12/22-1/19): Эрч хүч, эрэмгий байдал тань санхүүгийн амжилтад хүргэнэ. Энэ үед та ажил хэргийн чухал хэлэлцээр байгуулж ашигтай арилжаа наймаа хийнэ. Материаллаг байдлаа дээшлүүлэхэд бүх анхаарлаа хандуул. Та заримдаа хэт цочромтгой, бодлогогүй ааш гаргах хандлагатай байна.
Хумхын орд (1/20-2/18): Эерэг өдөр. Өнөөдөр амьдрал ахуйдаа ажил хэрэгч байх нь. Найз нөхөд танилууддаа амьдралд хэрэглэж болох ашигтай зүйлс бүтээж гайхуулна. Таны энэ үйл ажиллагаа бусдад амьдрал ахуйгаа өөд нь татах, зохион байгуулахад тусална.
Загасны орд (2/19-3/20): Холимог өдөр. Саад тотгор удаан байдал нь таныг энэ өдрийн турш сүүдэр мэт дагана. Санхүүгийн нөхцөл байдалд анхаарлаа хандуул. Өрөө төл, ирээдүйд зориулж төсвөө зохио Хэрвээ та төлбөрөө төлөхдөө алдаа гаргаж байсан бол таны нөхцөл байдлыг зохицуулахад туслах төлбөрийн төлөвлөгөөг санхүүгийн байгууллагатайгаа боловсруул.
Өнөөдрийн зурхай /2014.03.15/ | ||
Үзсэн: 2054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.