
Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 14. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 13. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хоёрдмол өдөр. Ажил дээрээ, сургууль дээрээ, эсвэл хөршийндөө байх нь хамаагүй та хүмүүстэй мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцох болно. Хонины ордныхон нууцлаг байдлаараа нэр хүндийг олж авдаг. Гэвч өнөөдөр энэ нь эсрэгээрээ байх бололтой. Одоог хүртэл бусад хүмүүсийн бизнес таны нүдний өмнө ил байна. Нууцыг задлах гэж яарах хэрэггүй.
Үхрийн орд (4/20-5/20): Амлалт өгөх хайртай хүндээ ирээдүйн амьдралыг хэт сайхнаар төсөөлөн чирих гэсний хэрэггүй. Та гэнэтийн бэлэг, ойр дотны хүмүүсийн талаар баяр хөөртэй мэдээ авчирна. Энэ сард томилолтоор явбал ашиг авчрахгүйгээ. Мөн салалтыг эсэргүүцэх хэрэггүй. Эс бөгөөс та өөрийнхөө аз жаргалд саад болно.
Ихрийн орд (5/21-6/21): Азгүй өдөр. Хатгаа, халдварт өвчин тусах магадлап түйлын өндөр байна. Олон нийтийн газраас зайлсхий. "С амин дэмээр баялаг жимс жүүс их хэрэглэ. Хэрэв та шинэ ажлын байр хайж байвал аньдралаа сайн тал руу эргүүлэх хамгийн тохиромжтой цаг. Хэрэв та мөрийтэй тоглоомд дурлаж байгаа бол хожиж чадах байснаасаа хамаагүй ихийг алдаж болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Хүнд өдөр. Ихэнх хүмүүс өнөөдөр хайртынхаа хажууд баймаар санагдана. Мөн энэ ордныхонд адилхан дутагдал байна. Та тэвчээртэй байгаарай. Сул талуудаа олж харж түүнтэй ганцаараа тэмцэх чадваргүйгээ ойлгоно.
Арслангийн орд (7/23-8/22): Урамших өдөр. Таны оюун ухааныг сэргээх эерэг орчинд аз жаргалыг мэдэр. Анхааралтай байх нь таныг ямар нэгэн буруу зүйл хийх эсвэл алхам дутуу хөдлөхөөс сэргийлнэ. Юмыг бодитоор харах болон дутагдлыг хэлж чаддаг зангууд тань ирээдүйд амжилттай байх хувийн шийдвэрээ гаргах болно.
Охины орд (8/23-9/22): Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Охиныхон дотоод сэтгэлийнхээ юу хэлж байгааг сонсож, муу ёр, зөн билэг юу зөгнөж байгааг анхааралтай ажиглана. Бүх юманд сэтгэлээсээ хандаж хэн нэгнийг буруутгаж, муу юм санан сэтгэлээ зовоох хэрэггүй. Хайр сэтгэлийн амьдралд уналт гарна. Хайртай хүнтэйгээ ойлголцоогүйгээс болж сэтгэлээр унана.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Бухимдалтай өдөр. Та өнөөдөр хэд хэдэн сорилттой нүүр тулгарах бололтой. Таны уур бухимдал дээд цэгтээ хүрэх авч өөрийгөө тайвшируулах гэсний хэрэггүй. Хэрэв танд үнэхээр тэсвэрлэхэд хэцүү байвал гадагшаа цэвэр агаарт гарч тайвширах өөр арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Энэ долоо хоногийг дуустал үг хэлэндээ хяналттай бай. Од эрхэс харилцаанд нөлөөлнө. Сэтгэлээ онгойтол ярихад туйлын тааламжтай цаг. Гэхдээ мэдрэмтгий байдалд үүнийг хийгээрэй. Таны амьдралын урам зориг хэтэрхий олон юманд хуруу дүрэх бололтой. Тиймээс хийхээсээ өмнө сайн бод.
Нумын орд (11/22-12/21): Олон жилийн өмнөх сэтгэлийн асуудал тань ил гарч ирэх тул хурдан нягталж үзээд амархан шийдэж нэг мөсөн дуусга. Бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлэхийг зааж зөвлөгөө өг. Гэхдээ бэлэн биш, өөрсдийн нөхцөл байдлаасаа чөлөөлөгдөхийг хүсэхгүй байгаа хүмүүсийн аврагч болох гэж хичээсний хэрэггүй.
Матрын орд (12/22-1/19): Бусдад туслах өдөр. Од эрхэсийн зүгээс таны найз нөхөдтэйгөө харилцах харилцаанд нөлөө үзүүлэхээс гадна цалин орлогын хэмжээ нэмэгдэх болно. Ойрын өдрүүдэд таны бусдын анхаарлыг татах чадвар маш өндөр байна. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд чухал шийдвэр гаргах бололтой. Найз нөхдийн зүгээс үзүүлэх тусламж дэмжлэг танд маш их хэрэг болох бөгөөд тэдний өгөх заавар зөвлөгөөг анхааралтай сонс.
Хумхын орд (1/20-2/18): Тооцоотой байх өдөр. Өнөөдрийг илүү амар хялбар болгохын тулд хүч чармайлт гаргалгүйгээр хүссэн бүх зүйлээ авч чадна гэж бүү бод. Хэм хэмжээнээс хэтэрсэн хүслээ хязгаарла. Түр зуурын шохоорхлоосоо болж ямар нэгэн юм худалдаж авбал хожим нь өөрийн жинхэнэ хүссэн зүйлээ худалдан авч чадахгүй.
Загасны орд (2/19-3/20): Найрсаг өдөр. Өнөө өглөө хөгжилтэй, нийтэч байдал ноёрхох ба хайр дурлалтай холбоотой маргаан гарах болно. Өнөөдөр гэр орондоо засвар хийхэд таатай өдөр. Cap хонины ордонд байрлаж байгаа тул өнөөдөр өөрийгөө шинээр нээхэд тохиромжтой үе юм. Гэхдээ өөрөө өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олох нь л чухал юм шүү.
Өнөөдрийн зурхай /2014.03.14/ | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.