
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Баасанжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын бүжигчид энэ оны тавдугаар сарын 10-аас наймдугаар сарын 10-ны өдрүүдэд болох олон улсын бүжгийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.
Бүжигчид бүтэн гурван сарын турш Франц, Герман, Бельги зэрэг Европийн таван орны хотуудаар аялан тоглолт хийх юм.
Одоогийн байдлаар бүжгийн бэлтгэл сургуулилтыг хийж байгаа ба хувцас хийх үйл ажиллагаа ч эхэлсэн гэнэ.
Тус театрын хамт олон өнгөрсөн онд түүхт 80 жилийн ойгоо олон шинэ уран бүтээл туурвин өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Тухайлбал, У.Шекспирийн “Шуурга” жүжгийг Азид анх удаа натурт тавьсан, “Этүгэн тэнгэрийн дуулал” тоглолтоо орон нутаг болох нийслэлийн үзэгчдэд хүргэсэн зэргийг дурдаж болно.
Хөвсгөлийн бүжигчид олон улсын наадамд оролцоно | ||
Үзсэн: 911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.