Шууд Chart

Сансрын хогийг лазераар цэвэрлэнэ

2014-03-12 17:00:05

Австралийн их сургуулийн судалгааны баг лазерын туяа ашиглан дэлхийгээс сансрын хогийг цэвэрлэх боломжийг судалж байна гэж Британийн “The Independent” сонинд мэдээлжээ.

Судалгааны баг сансрын хогийг лазерын хэт улаан туяагаар буудаж устгах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд уг ажилд зориулан тус улсын Засгийн газраас 20 сая доллар гаргаж өгсөн байна.
 
Мөн судалгааны баг төрийн бус байгууллагуудаас 40 сая долларын хөрөнгө оруулалт авч судалгааны төв байгуулах бөгөөд эхний ээлжинд сансрын жижиг хогийг устгаж турших төлөвлөгөөтэй байна.
 
Хэрэв тэдний ажил төлөвлөгөө ёсоор хэрэгжвэл ирэх арван жилийн дотор сансрын 30 мянган хогийн тодорхой хэсгийг цэвэрлэж чадна гэж тооцоолж байгаа аж.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Сансрын хогийг лазераар цэвэрлэнэ   
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй