
Завхан аймгийн хэмжээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргосон нийт 13 оргодол байсан байна.
Тус аймгийн цагдаагийн газраас өнгөрөгч 2013 он болон энэ оны эхээр таван удаагийн тусгай арга хэмжээ явуулсан байна. Үүний үр дүнд оргодол этгээдийг бүгдийг нь баривчилжээ.
Ийнхүү тэднийг баривчлан авч хуулийн хариуцлагад татсанаар 2014 оны эхний гурван сарын байдлаар Завхан аймгийн хэмжээнд оргодол этгээдгүй болжээ.
Оргодол этгээдийг барих ажилд эрүү, мөрдөнгийн албаны хамтарсан багийн алба хаагчид онц идэвхи зүтгэлтэй ажилласан байна. Тус албадын алба хаагчид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Говь-Алтай аймагт томилолтоор ажиллажээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд шалгагдаж байгаад санаатайгаар оргон зайлсан тохиолдолд эрүүгийн хуульд зааснаар оногдох ялын хэмжээ нэмэгддэг аж.
Завхан аймаг оргодол этгээдгүй болжээ | ||
Үзсэн: 1136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.