
“Топиус” компанийн булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа талаар тус компанийнхан хэвлэлийн хурал хийлээ.
Энэхүү булцуут цэцгийн цай нь бүх төрлийн хорт хавдар, уушгины сүрьеэ, шигдээс, чихрийн шижин зэрэг 21 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг бол хуурамчаар үйлдвэрлэсэн цай нь ямар ч үр нөлөө үзүүлдэггүй бөгөөд юугаар хийсэн нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Жинхэнэ цайны хуурамчаас ялгарах олон шинж байгаа юм.
Үүнээс хамгийн чухал нь жинхэнэ цайны саван дээр үйлдвэрлэсэн он сар, барааны код байгаа бол хуурамч цайнд аль аль нь байхгүй аж.
“Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж өөрсдийн эрх ашиг эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхаарна уу” гэж “Топиус” компанийн захирал Д.Баяраа хэллээ. Хуурамч бараа худалдан авсан иргэд “Топиус” компанид хандаж үнэ төлбөргүй солиулах боломжтой юм.
Булцуут цэцгийн цайг хуурамчаар үйлдвэрлэжээ | ||
Үзсэн: 5216 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.