Шууд Chart

“Хүүхдээ сонсох өдөр”-тэй болжээ

2014-03-11 15:44:43

Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс сар бүрийн еснийг "Хүүхдээ сонсох өдөр" болгон зарласан байна.

Үүний дагуу гуравдугаар сарын 7-ны өдөр Нутгийн захиргааны ордны Иргэний танхимд Цэцэрлэг хотын ЕБС болон МСҮТ-үүдийн сурагчдын төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, Хүүхэд-гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарантуяа нар сонсож, тулгамдсан асуудлуудад хариулт өгчээ.
 
Архангай аймгийн боловсролын салбар олон жил улсад дээгүүр байранд явж ирсэн сайхан уламжлал алдагдсан байна.
 
Одоо тус аймаг боловсролын хувьд улсын дунджаас 10 пунктээр доогуур байгаа аж. Сурагчдын IQ өндөр, мэргэжилтэй багш нараар хангагдсан, сурах орчин нөхцөл байсаар байтал сурагчдын дийлэнх сурах сонирхолгүй болжээ.
 
Хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэхийн тулд тус аймгийн спортын холбогдсон үйл ажиллагааг идэвхжүүлэх, удирдлагыг чадваржуулахаа хүүхдүүдэд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ амласан байна.
Нийтэлсэн: Б.Жамбалдорж

“Хүүхдээ сонсох өдөр”-тэй болжээ  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй