Шууд Chart

Дур мэдэн гаргасан худгийг хаахаар болжээ

2014-03-11 10:35:05

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа “Алтайн хүдэр” ХХК-ны Таян нуурын уурхайн дур мэдэн гаргасан худгийг хаах шийдвэр өгсөн байна.  
Уг компани Бугат сумын нутаг Майхан толгой гэх газар худаг гаргахаар зөвшөөрөл авсан боловч Уртын голын урсгал дунд худаг гарган өөрийн дураар их хэмжээний ус ашиглаж байгаа талаар нутгийн малчид ярьж малын бэлчээр, эрүүл мэндэд хохирол учруулж байгааг аймгийн Засаг даргад танилцуулжээ.

Иймд аймгийн Засаг дарга дур мэдэн гаргасан худгаа хаах үүргийг “Алтайн хүдэр”-т өгсөн байна.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Дур мэдэн гаргасан худгийг хаахаар болжээ  
Үзсэн: 1742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2014-03-11 18:01
Алтайн хүдэрийн Базараа яаж ч хулхидаж мэднэ. Өндөр цалингаар/ сард 10-20 сая төг амладаг/ хуурч тогтсон ажлаас нь олон хүнийг гаргасандаа. Эхний удаад 1-2 сая төгрөгнийтуршилтын цалин өгч цаашдаа өндөр цалин өгнө гээд ажлаа хийлгэчихээд 1-2 сарын дараа халдаг новш доо.

Бидэнтэй нэгдээрэй