Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.11/

2014-03-11 06:45:20

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 11. Мягмар гараг . Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 10. Өглөгт охин одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Ангараг гарагӨдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй.  Өдрийн наран 7 цаг 20 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):
Эрэлт хэрэгцээтэй өдөр. Өнөөдөр та ажлаа хийж байхдаа сэтгэл хангалуун байх бололтой. Та хөгжим тоглох эсвэл сонсох нь хамаагүй хөгжим энэ өдөр таны амьдралд гол байр суурийг эзэлнэ. Гэрээсээ бизнес эрхлэн явуулдаг хониныхно бичиг цаасаа эмхлэн цэгцлэх ажлаас төвөгшөөх бололтой. Ашигтай санхүүгийн санал таны анхаарлыг татаж, та хэрэгцээтэй мэдээллээ олох болно.

Үхрийн орд (4/20-5/20): Чухал өдөр. Cap таны өөрийн ордонд зочилж байгаа тул өнөөдөр төслүүд болон гэр орны ажлуудаа хийж дуусгаарай. Өөрт ноогдсон ажилдаа анхаарлаа хандуулах чадвар тань танд хамгийн сайн, гайхамшигтай үр дүн авчрах болно. Таны эргэн тойрны хүмүүс ердийнхөөсөө илүү сэтгэлийн хөдлөлтэй байж магадгүй. Бусдыг буруутгаж эхлэхээсээ өмнө сайн бодож үзээрэй.

 

Ихрийн орд (5/21-6/21): Хүч тамираа нөхөж, оюуныхаа хүрээг тэлэх өдөр. Далдыг мэдрэх чадвар тань улам хүчтэй илэрнэ. Материаллаг байдал сайжирна. Амьдралаа шинээр зохиоход тохиромжтой. Шинээр хүнтэй танилцах, гэрлэхэд зохимжтой. Үнэтэй нээлт хийх буюу үнэтэй зүйл олно.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Амжилттай өдөр. Өнөөдөр олон хүн хичээл зүтгэл гаргасныхаа шагналыг хүртэх бололтой. Түншийн харьцаанаас нилээн орлого олж болзошгүй. Хамтын үйл ажиллагаа болон бүтээлч төслөө зоригтойгоор эхэлж болно.
 


 

Арслангийн орд (7/23-8/22): Хамт олон, удирдлагын зүгээс танд таагүй хандлага илрэх өдөр. Та зайлшгүй, тааламжтай хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Замд тохиож байгаа саадыг анхаарахгүй байхыг хичээ. Харанхуй буюу олон хүнтэй газраас холхон бай. Хайртай хүндээ бүхнийг зориул. Тэр ийм хүндэтгэлийг хүлээх ёстой хүн.
 

 

Охины орд (8/23-9/22): Хүүхдүүдтэйгээ харьцахад таатай өдөр. Та тэднийг эрхлүүлэх хандлагатай. Гэвч энэ нь сурган хүмүүжүүлэх ёс зүйд нийцэхгүй. Хүүхдүүдээ хэт эрхлүүлж болохгүй. Тоглоомын аргаар зөв хүмүүжүүл. Эрэгтэйчүүд хөнгөн хуумгай байдал гаргахгүй байх тал дээр анхаарлаа хандуул.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Тайван өдөр. Ажил хэргийн, уран бүтээлийн харилцаа, үдэшлэгүүдэд таатай. Олон нөхөд эсвэл сайн танилуудтай хүн бүтэлгүй нэгэн байж болохгүй. Хүмүүс танд татагдахаар биеэ авч яв. Гомдоллохоо зогсоо, бусдыг сонсож сур, олонтоо инээмсэглэж бай.


 

Хилэнцийн орд (10/23-11/21): Тодорхой бус өдөр. Өнөөдөр амьдрал хэцүү болохоос өмнө тавьж явуул гэсэн хандлага тань үргэлжилсээр байхын зэрэгцээ олон од эрхсийн нөлөө зөрчил мөргөлдөөн, будлианыг авчрах болно. Таны уян хатан чанар тань л тайван, өөрийн гэсэн бодолтой байх түлхүүр тань байна. Найзархаг Бархасбадь, мөрөөдөмтхий Далай вангийн зөрчилдөөн, цовоо сэргэлэн хилэнцүүд ч хүртэл мөнгөний асуудалтай болгоомжтой харьцах хэрэгтэйг анхааруулж байна.

Нумын орд (11/22-12/21):  Ид шидийн зүйл болох өдөр. Өнөөдөр та өөрийн сахиусан тэнгэртэй уулзан өөрийн хүсч буй зүйлийг асуух болно. Гэхдээ өөрийн. хүслээ яг тодорхойлох хэрэггүй. Та өөрийн мэргэжилдээ сайжрахын тулд суралцах шийдвэр ч гаргаж магад Шинжлэх ухаан, технологи, одон орон судлал гэх мэт нууцлаг зүйлс сонирхолыг тань татах болно.

 

Матрын орд (12/22-1/19): Хоёрдмол өдөр. Хажуу ордныхоо хүнтэй танилцаж магадгүй. Энэ хайрын зууч нь танай хөрш эсвэл нэг ангийн хүн чинь байна. Шинэ мэдрэмжээ бүү эсэргүүц.Сарын дунд хүртэл хайр дурлал таны анхаарлын төвд байна. Энэ өдөр маргаан гарвал зохицуулах боломж байж магадгүй.

 

Хумхын орд (1/20-2/18): Таньж мэдэхгүй хүнээс туслалцаа авна. Таныг ажлын амжилт хүлээж байна. Танд атаархдаг хүмүүсээс болгоомжил. Өчүүхэн хүмүүсээс болгоомжил, тэд таны ажлыг хойш татна. Анхаарал болгоомжтой бай. Унаж бэртэх, үе мултрах, шөрмөс сунах зэрэг бэрхшээл тохиолдож болзошгүй.

 

Загасны орд (2/19-3/20): Хүнд өдөр. Бизнес болон түншлэлийн бүхий л үед танд туслалцаа хэрэгтэй. Нэг гэр бүл үү гэдгээс үл хамааран бусадтай байр сууриа хуваалцах нь өнөөдөр их төвөгтэй байна. Дургуйцэл бухимдал үүсэхэд бусдыг зэмлэхээс илүүтэйгээр өөрийн санаагаа дотроо хадгалсан нь дээр.


Өнөөдрийн зурхай /2014.03.11/  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй