Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.10/

2014-03-10 06:18:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 10. Даваа гараг . Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 9. Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Сумъяа гарагӨдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй.  Өдрийн наран 7 цаг 22 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):
Өнөөдөр бага зэрэг эргэлзээтэй байна. Та зөвхөн үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хосуудын харьцаа улам дотносно. Баярыг том газар тэмдэглэх хэрэгтэй. Энэ өдөр та аз жаргалаар дүүрэн байх болно. Сэтгэл зүй, био энергитэй холбоотой зүйл гарна. Шалгалт, шүүлэг өгөхөд амжилттай. Хүч хөдөлмөрөө зориулсан ажил тань ихээхэн ашиг орлого авч ирнэ. 

 

Үхрийн орд (4/20-5/20): Tайван өдөр. Хэцүү үед таныг азын тэнгэр ивээх болно. Та хүнд амлалт өгөхдөө сайн бодоорой. Бага мэддэг үйл ажиллагааныхаа хүрээнд ажиллахаас бүү эмээ. Энэ нь танд хувь хүнийхээ хувьд хөгжиж өсч дэвших суурь үндэс болно гэдгийг зөвлөе.


 

Ихрийн орд (5/21-6/21): Болгоомжлох өдөр. Гэмтэл авах, халдварт өвчин тусах эрсдэл өндөр байна. Эрүүл агаарт идэвхтэй амрах шаардлагатай. Уулын цанаар хичээллэ. Романктик харилцаанууд таатай байх тул хайрттайгаа маргасан ч эвлэрлээр төгсөнө. Харилцаанууд таатай ба бүр үлгэрт гардаг шиг байна.


 

Мэлхийн орд (6/22-7/22): Бизнесийн ажилд чинь муу уур амьсгал орж ирж болзошгүй. Тиймээс та өөрийнхөө тэвчээр чадвар хоёроо харуулах хэрэгтэй. Гадаад явахаар бол ирэх сар хүртэл хойшлуул. Хэрвээ хойшлуулж болохгүй бол алс хол явж байхдаа туйлын болгоомжтой бай.


 

Арслангийн орд (7/23-8/22): Гэмтэж, бэртэх магадлалтай өдөр. Ахуйдаа, үйлдвэрлэл дээр анхаарал болгоомжтой байж амьдралд аюул учруулж болох байдлаас зайлсхийн, спортын тэмцээнд орохгүй байсан нь дээр. Харин бага насны хүүхдүүдээ хараа хяналтандаа байлгаж аль болох ганцаар байлгахгүй байх хэрэгтэй.

 

Охины орд (8/23-9/22): Дарамттай өдөр. Цахилгаан мөн техниктэй харьцахдаа анхаарал бопгоомжтой бай. Хайртай дотны хүнтэйгээ харилцахдаа болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй гаргасан үйлдэл удаан хугацааны турш хагацал авч ирэх шалтгаан болж болзошгүй. Түүнчлэн энэ байдал таны өөрийнхөөрөө зөрүүд зангаас үүдсэн байж ч магадгүй.
 

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Бүтээлч өдөр. Өдрийн эхэн хэсэгт таны оюуныг сорьсон хэд хэдэн асуудлууд гарч ирэх бололтой. Үүний дараа таны эрч хүч буурах магадлалтай байна. Хичээнгүй байдал чинь эрүүл мэнд, фитнесс, ажлын асуудал зэрэгт илэрнэ. Жинлүүрийнхэн энэ өдөр өөрийгөө зугаацуулах хэрэгтэй.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Илчлэх өдөр. Оюуны асуудалд анхаарлаа төвлөрүүлэн таны оюуны цар хүрээг тэлнэ. Хэрэв шийдэгдээгүй асуудлууд ба хариултгүй асуултууд таныг үргэлжлүүлэн залхаах юм бол өөрийн дуртай зурхайч дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Өвчтэй буюу хэвтрийн хүн асрах нь хэдийгээр өдөр тутмын, ажиллах ба чөлөөт цагийг багасгах боловч хязгаарлагдмал эсвэл таагүй үүрэг мэт санагдахгүй байх болно.
 

Нумын орд (11/22-12/21): Идэвхтэй тэмцэх, зарчмаасаа ухрахгүй байх, өөрийгөө өмгөөлөх өдөр. Магадгүй өнөөдрийн үйл явдал таны бодож байснаар өрнөхгүй байх. Тиймээс од эрхэс таныг эрхэлж буй ажлынхаа санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна.
 

 

Матрын орд (12/22-1/19): Хэцүү өдөр. Өнөөдөр матрын ордныхны хувьд нэлээд хүнд өдөр болох магадлалтай. Таны аливааг шударгаар үнэлэх чадвар буурч, анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно. Ямар нэг дүгнэлт гаргахаасаа өмнө бусдын санаа бодлыг сонс. Ажилдаа хэт хувиа хичээсэн байдлаар хандахгүй байхыг зөвлөж байна.

 

Хумхын орд (1/20-2/18): Таатай өдөр. Шинээ долоо хоногийн эхний өдөр таны мөнгө бага ч гэсэн та шинэ ажилдаа зоригтой оролцох хэрэгтэй. Танд өнөөдөр найзууд тус болно. Таны хувийн амьдралд гайхамшигтай үйл явдал тохиолдож магадгүй. Олонхид нь ажил хэргээ мартаж ер бусын хэрээс хэтэрсэн зүйл хийх санаа төрнө.

 

Загасны орд (2/19-3/20): Чухал өдөр. Өнөөдөр дахин төвлөр. Таны бодлогогүй үйл хөдлөл тань эвгүй зүйлд орооцолдуулах шинжтэй байна. Аялал юмуу суралцах урт хугацааны төлөвлөгөө нь таныг санхүүгийн хувьд эрсдэлтэй байдалд оруулах болно. Та хэд хэдэн хатуу шийдвэр гаргах хэрэгтэй болно. Гэхдээ энэ нь урт хугацаанд үргэлжлэх хэрэгтэй.


Өнөөдрийн зурхай /2014.03.10/  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй