Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олон байгууллагын бадминтоны аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээн нь газар, хэлтэс тус бүр хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаа баг болгон оролцуулж, эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр өрсөлдөж байгаагаар онцлог аж.

Тэмцээнийг Гадаадын иргэн, харьяатын газрын Дэд дарга Д.Түвшинтөр нээж хэлсэн үгэндээ "“Агаарын теннис” гэдэг нэрээр нь Монголчууд сайн мэддэг бадминтоны спорт Ази тивд өндөр хөгжсөн, хамгийн олон хичээллэгч, сонирхогчтой спорт болоод байна. Манай улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, Дархан, Эрдэнэт, Дорнод, Архангай, Хэнтий, Өмнөговь аймаг, Налайх дүүрэгт хичээллэгсдийн тоо эрс нэмэгдэж байна. Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотод дагнасан гурван клуб ажиллах болсноор нийслэлийн хүүхэд залуучууд төдийгүй сонирхогч хүн бүрт боломж бололцоо нээгдэж байна.

Нас, хүйс, жин огт хамаарахгүй энэ спортоор хичээллэж эрүүл мэндээ сахин хамгаалахыг хүсч, тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монголын бадминтон сонирхогчдын холбоонд талархал илэрхийлье” хэмээн онцолсон юм. Тэмцээнд нийт зургаан багийн гуч шахам тамирчид оролцож авъяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Эх сурвалж: ГИХГ
| Бадминтоны аваргаа тодруулж байна | ||
| Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.