
Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 5. Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Бархасвадь гараг. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 00 цаг 03 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Таны хүч тамир сэргэж, муу юманд өртөхөөргүй болно. Эрчүүд албан томилолтонд бүтэмжтэй явж, ажил төрлөө дуусгана. Таны дур булаам байдал улам өсч, түншээ төдийгүй танд дургүй байсан хүмүүсийг ч өөртөө хандуулж чадна. Хувийн амьдралд чинь санамсаргүй өөрчлөлт гарч магад.
Үхрийн орд (4/20-5/20): Эерэг өдөр. Аливаа зүйлд сонирхол ихтэй байж мэдээллийг хялбар хүлээн авах чадвараараа ялгарна. Сонирхолын хүрээ өргөснө. Хэд хэдэн сургууль эсвэл дамжаанд нэгэн зэрэг сурахыг үгүйсгэхгүй. Дотны хүмүүсийнхээ санхүүгийн дэмжлэгт найд.
Ихрийн орд (5/21-6/21): Хүч чадлаа сэлбэх өдөр. Өнөөдөр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө тун сайхан байгаа тул тэр хэрээр та эрч хүчээр дүүрэн, таны ажил бүтэмжтэй байх болно. Тэргэл cap ихрийн орд руу шилжсэнээр таны ажил төрөлд нөлөө үзүүлэх бөгөөд та ажилдаа амжилт гаргахаас гадна нэр хүнд тань өснө. Өөртөө болон өөрийн үзэл бодолдоо итгэлтэй бай.
Мэлхийн орд (6/22-7/22): Сорилтын өдөр. Өнөөдөр сонсогч байснаар аливааг сайнаар хийнэ. Ингэснээр та ярихаасаа өмнө бодох цагтай болно. Цаг хугацаа та болон таны хайртын өмнө юу болохгүй байгааг харуулна. Асуудал, хүлээлт зөв дүгнэлтээс хамаарна. Зарим нэгний тань хувьд гэр бүлийн хариуцлага хүндрэлтэй асуудалд оруулсан байх.
Арслангийн орд (7/23-8/22): Тун завгүй өдөр. Энэ ордынхон өнөөдөр нийгмийн ажилд ажлын байр дээрээ, амралтын газар, эмнэлэг, шашны байгууллагуудад юу хийж чадахаа харуулна. Хэрэв та нийгмийн зөрчилдөөн, шударга бус явдлыг зохицуулах ажилд оролцох юм бол бүх хүслээ биелүүлж чадна.
Охины орд (8/23-9/22): Зорилготой өдөр. Танд шинэ ажил санал болговол гэрээнд зоригтойгоор гарын үсэг зур. Хүчээ бүрэн зарцуулах боломжгүй, мөртлөө зарлага шаардсан ажлууд ундрах бололтой. Театр үзэсгэлэн үзэх, баярт оролцох юм бол танилын хүрээг өргөсгөнө. Эмэгтэйчүүд сайн ханьтай учирна. Хайртай хүнийхээ төлөө бүхнийг хий. Өгч байж хариуг амсана.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Маш муу өдөр. Хүсэл мөрөөдөл талаар болж, та хууртагдаж мэхлэгдэж магадгүй байна. Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь бусадтай зөрчилдөхөд хүргээд зогсохгүй өөрт тань ч халгаатай болно. Хийж буй зүйлдээ хариуцлагатай бай. Өөрийн сул талыг бүү дэлгэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Нийгмийн амьдралд оролцох өдөр. Гэхдээ тийм их идэвхтэй байхгүй нь. Хилэнцийнхэн даруухан хүмүүс тул шинэ танилүүдтай болохыг эрмэлзэхгүй. Харин дотны цөөн хүмүүстэйгээ харьцаж байхыг эрмэлзэнэ. Машины аваар буюу хальтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл авах амагадлалтай.
Нумын орд (11/22-12/21): Хувирамтгай өдөр. Та өнөөдөр аливаад их анзааргагүй байх бөгөөд нэлээд эргэлзээтэй өдөр болох магадлалтай. Гэхдээ таны эрч хүч маш өндөр байна. Хайр дурлал мөнгө санхүүг ивээгч гариг ихрийн орд руу шилжсэнээр таны ажил төрөл болоод нэр хүндэд нөлөөлөх болно.
Матрын орд (12/22-1/19): Завгүй өдөр. Ямар нэг аюулгүй санагдсан ч ямар нэг хууран мэхлэлт, шударга бус явдалд өртөхгүй байхыг хичээ. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч ав. Хэн нэгний төлөө сайн зүйл хийвэл дагаад сэтгэл санаа сайхан болно. Өдрийн төгсгөлд орон дээрээ суугаад телевизор үз эсвэл радио сонс.
Хумхын орд (1/20-2/18): Өндөр анхааралтай байх өдөр. Одоо хариуцаж буй ажил тань хариуцлага их шаардах болно. Нөхцөл байдлаа эргэцүүлэн бодож сэтгэл санаагаар унахын оронд суралц. Та ихэвчлэн өөрийнхөө юу хийж чадахаас илүүтэйгээр энэ зүйлээс юу мэдрэх тухайгаа илүү их боддог болохыг олж харна. Тиймээс мэдрэмжиндээ хэт их анхаарахын оронд төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл.
Загасны орд (2/19-3/20): Төвлөрөмтгий өдөр. Тогтворгүй загаснуудын хувьд маш олон зүйл гэрт нь тохиолдох болно. Зарим хүмүүсийн хувьд санхүүгийн тусламж болон гэрээ хэлэлцээр нь саатвал сэтгэл санаагаар унах магадлалтай байна. Эцэс төгсгөлгүй юм шиг санагдах жижиг асуудлууд дээр анхаарлаа хандуулах нь таны тэвчээрийг сорих бололтой.
Өнөөдрийн зурхай /2014.03.06/ | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.