Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.05/

2014-03-05 06:30:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 4. Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Буд гарагӨдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, бөө, удганы үйл сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19):  Урам зоригтой өдөр. Гадны хүчин зүйл таныг уран бүтээлийн ажил эхлэх урам өгөх болно. Энэ нь бусад хүмүүсийг хүртэл хамарсан томоохон зүйл болно. Мөн та хамгийн чухал хэсгийг төлөөлөх ба урлагийн тоглолт мөн хөгжмийн зохиолыг бүрэн хариуцаж ажиллах гэсэн өөрийнхөө хамгийн их хүсдэг зүйлд хүрэх болно.
 

 

Үхрийн орд (4/20-5/20): Энэ өдөр тийм ч их үйл явдал болохгүй ба та ажлаасаа зугтлаа гээд ямар ч чухал зүйлээс хоцрохгүй. Та ойр дотны найз нартайгаа хамт баяр ёслол, арга хэмжээнд уригдаж магадгүй. Уур амьсгал хэвийн байгаа бол урилгыг хүлээн авахаас татгалзах хэрэггүй, гэхдээ бусдаас өөр байж, ганцаараа хоцрох вий гэсэндээ явах гэж байгаа бол дахин бодож үзээрэй.
 

 Ихрийн орд (5/21-6/21): Завгүй өдөр. Хүч чадлаа нөхөн сэргээж, сэтгэл санаагаа ариусга. Өөрийн бодол, оюун санаанд анхаарлаа төвлөрүүл, хийсэн үйлдлүүдээ дүгнэ, юу хүсээд байгаагаа ойлго. Сүм хийдээр яв. Хуучин төслүүдээ дахин сэргээж, ашиг олж болохыг үгүйсгэхгүй.
 

 

Мэлхийн орд (6/22-7/22): Хамтран ажиллагсад эсвэл даргатайгаа харилцах, байгууллагад хандаж хүсэлт гаргах зэрэгт ээлтэй. Эхэлсэн ажлаа заавал дуусгаж байж санаа амар. Таны идэвх чармайлт, шаргуу зан хамт олон, удирдлагын тань анхаарлыг өөрийн эрхгүй татна. Тиймээс өнөөдөр та өөрийн амжилтаа бататгаж чадах болно.

 

Арслангийн орд (7/23-8/22): Тодорхой бус өдөр. Урам зориг болон төсөөлөн бодохуй чинь хүчтэй хэвээр байх бөгөөд өнөөдөр бусдын зан байдалд та нилээн уусах болно. Багаар ажиллах нь жинхэнэ шалгуур болох бөгөөд урьдаас атаархаж явсан хэн нэгэн хүн хамтын ажлыг тань нурааж болзошгүй. Өөрийгөө бага хүчилж өөртөө хамааралгүй нөхцөл байдлыг чадах ядахаараа сөрөх болно.

 

Охины орд (8/23-9/22): Таны жижигхэн алдаанаас болж та санхүүгийн асуудалд орж магадгүй өдөр. Тиймээс та сонор сэрэмжтэй байгаарай. Хорт зуршилуудаасаа сал. Гэхдээ эмчийн туслалцаа бага харин таны өөрийн сэтгэлзүйн чадвар энэ өөрчлөлтийг хийхэд их хүч гаргах ёстойг ухаар. Таны бие бүрэн өөрчлөгдөж шинэчлэгдэж байна.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Бодит байдлыг гутрангаар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Гэртээ ганцаараа байхаас зайлсхий. Ямар нэгэн зүйлээр оролд. Сэтгэлдээ таарсан зүйлийг оролдвол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Кино үз, дамжаанд бүртгүүл. Иймэрхүү завгүй байвал гунигт санаа бодлоос юу ч үлдэхгүй.
 

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хүнд өдөр. Дурламтгай нэг нь өнөөдөр анхны харцаар дурлах болно. Ямар ч саадгүй хүссэнээ л хий. Жоохон сэтгэл хөдөлгөсөн аялал хийж болох юм. Ажил дээр хамтран ажиллагсад шударга бус зан гаргах бололтой. Өшөө хорсол саналгүй зүгээр орхи. Та ирээдүйд тэдэнтэй хувийн харилцаатай байхаас хол байсан нь дээр. Тэдний үйлдэлийг санан өөрийгөө зовоох хэрэггүй. Гадуур хоолло. Эрт унт.

 

Нумын орд (11/22-12/21): Сэтгэлд нийцсэн өдөр. Дахиад уур амьсгал тайван тогтуун байх хэдий ч өнөөдрийн шийдэх гэсэн ихэнх зүйлс тань амжилттай бүтэж,боломж гарч ирэх болно. Гайхалтай санаанууд, урьд үзээгүй арга зам мөн эврика мөчүүд нь таны төлөвлөгөөний зорилгын дагуу амжилт тань бүтэж байгааг илтгэнэ.
 

 

Матрын орд (12/22-1/19): Сонирхолтой өдөр. Та өөр хотод амьдардаг хамаатнуудындаа айлчилж очиж магадгүй. Энэ аялал танд гэгээн дурсамж үлдаэнэ. Амралтын дараа шууд ажилдаа орно гэдэгт бэлтгэлтэй бай. Ажил дээр дасан зохицох шаардлагатай шинэ эүйлүүд хүлээж байна.
 

 

Хумхын орд (1/20-2/18): Таны өмнө хүнд асуудлууд тулгарах өдөр. Өнөөдөр өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаандаа анхаар. Та туйлын дээд хүсэл тэмүүлэлд тэмүүлдэг бол үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой. Тааламжтай урилга ирвэл хүлээж ав. Энэ нь таны өдөр тутмын амьдралд шинэ өөрчлөлт, мэдрэмж өгнө. Шинэ, үнэнч найз нөхөдтэй болно.

 

 Загасны орд (2/19-3/20): Сонирхолтой өдөр. Баяр наадам хамт олны үйл ажиллагаанд уригдах магадлалтай. Таныг маш олон үдэшлэг, бэлэг таашаал хүлээж байна. Та өөрийн хурц оюун ухаанаараа гялалзах болно. Та эргэн тойрны хүмүүсээ анхааралтай ажвал өөрийн шүтэн бишрэгчээ олж харах болно.
 


Өнөөдрийн зурхай /2014.03.05/  
Үзсэн: 2345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй