Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.04/

2014-03-04 08:32:23

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 3Дэлгэрүүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр. Ангараг гарагӨдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Идэвхитэй өдөр. Оддын холимог чиг хандлага ноёлох бололтой. Энэ нь эргэлзээ айдсыг нэмэгдүүлнэ. Өөрийн түргэн зангаа хянаж, эргэн тойронд болж байгаа үйл явдлыг эерэг талаас нь хар. Таны оролцох хурал цуглаан, уулзалтууд бага ч болов амжилттай болох болно. Гэвч хэд хэдэн аз жаргалтай үйл явдлууд таныг тойрон хүрээлж байна.
 

 

Үхрийн орд (4/20-5/20): Зарим хүмүүст нууцлаг зүйлс, сэтгэл зүйн нууцуудыг сонирхох сонирхол төрж магадгүй. Үхрийн ордны эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд тань өнөөдөр гадагшаа гарахдаа дуртай, эрч хүчтэй байх ба энэ нь таныг баярлуулна. Өнгөрсөн шаналлын төлөө өөрчлөлт хийх боломжоос бүү татгалз. Айдастайгаа нүүр тулан зогсч байгаа та өөрийгөө хараад гайхах байх. Уучлал таны шагнал байх болно.
 

 

Ихрийн орд (5/21-6/21): Тайван өдөр. Ихэнх хүмүүс энэ өдөр өмнөх амьдралдаа цэг тавих болно. Ганц бие хүмүүст ер бусын учрал тохиолдоно. Энэ нь гэхдээ гэрлэлт бус түр зуурын харьцаа. Учир нь та ирээдүйн хань болох хүндээ өндөр шаардлага тавьж, удаан хугацаанд хүлээдэг азгүй гэрлэлт түүнийг удаан хугацааны туршид хэвийн байдлаас нь гаргадаг.
 

 

Мэлхийн орд (6/22-7/22): Ахуйн зориулалтын зүйл худалдаж авах, дотоод тавилгаа шинэчлэхэд тохиромжтой өдөр. Гэртээ засвар хийх барилгын материалуудыг сонго. Шинэ хөгжим, ахуйн цахилгаан бараа худалдаж ав. Үл хөдпөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөж болно.

 

Арслангийн орд (7/23-8/22): Хүнд өдөр. Та яагаад үе үе харшилтай болдгийнхоо учрыг олно. Харшил хөдөлгөдөг шалтгааныг бүрэн тодорхойлсон нь дээр. Дархлаагаа сайжруулж аэробик бодибилдингээр хичээллэ. Дасгалжуулагчаас өөртөө тохирсон зөвлөгөө авч, ачааллаа зөв тохируулах хэрэгтэй. Халуун ууранд суу.

 

Охины орд (8/23-9/22): Тайван өдөр. Гэр бүлд чинь буцаад хэвийн уур амьсгал орж ирнэ. Та амралтын өдрөө зөв сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Ном эсвэл мэдээллийн хэрэгсэл худалдаж авахад таатай. Эдгээр нь таны оюун ухааны хоол хүнс болно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавьж халамжил.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эсрэг тэсрэг шинжтэй, хоёрдмол өдөр. Бүх зүйл таны санаснаар бүтэхгүй. Өнөөдөр та мөнгө санхүүтэй холбогдолтой хэтийн алхмаа нарийвчлан бодож үзэхийг гариг эрхэс зөвлөж байна. Ганц ч сэжмийг анхаарлын гадна үлдээж болохгүй.
 

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Тууштай өдөр. Ажлын хайгуул үргэлжлэх боловч та өнөөдөр ажлын санал авч магадгүй. Сайн хичээ мөн удирдлагатай харьцахдаа санаа бүү зов. Таныг инээмсэглэн угтах болно. Хэрвээ цалин мөнгө нь таалагдахгүй бол өөр ажил хайхаасаа битгий татгалз. Дэлхий өртөнцөд итгэ.


 

Нумын орд (11/22-12/21): Сэтгэл хөдлөм өдөр. Өмнө нь хэзээ ч ийм сонирхолтой өдөр таны амьдралд байгаагүй бөгөөд өнөөдөр маш сонирхолтой өдөр байх болно. Хэрэв ах эгч тань таны хүсч байсан ажлыг танд санал болговол тэдний энэ хичээл зүтгэлийг бүү хоосон зүйл мэт болго.

 

Матрын орд (12/22-1/19): Таагүй өдөр. Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Гэхдээ энэ нь заавал эерэг хандлагатай байх албагүй аж. Сэтгэл санааны тогтворгүй байдал танаас хэсэгхэн хугацааны сэтгэл ханамжийн төлөө хий хоосон зүйл мөрөөдөж, эрсдэлтэй алхам хийхийг ятгана. Ажилдаа төдийгүй хайр дурлалд урам хугарч мэдэх тул туйлын анхаарал болгоомжтой бай.

 

Хумхын орд (1/20-2/18): Хүнд өдөр. Хүсэл тачаалдаа дийлдэж, биеэ барьж чадахгүйд хүрч магад. Та өнөөдөр өөрийн сэтгэлийн хөдлөлийг хэвийн хэмжээнд барихад хэцүү байх тул болгоомжтой бай. Энэ өдөр өвдсөн хүн эдгэрэхэд хэцүү байх болно. Гэмтэл бэртэл авахаас болгоомжил.
 

 

Загасны орд (2/19-3/20): Сарын эхээр ажил өрнүүн байна. Хариуцлагатай шийдвэр гаргаж, эрсдэлтэй алхам хийнэ. Гэхдээ орлогоо мэдэтдэхүйц нэмэгдүүлж чадна. Өөрийгөө хайрладаг хүмүүсийг нь ивээнэ. Өөрийн хүчтэй талуудыг бичиж, дотны хүмүүс хамт ажиллагсад тань таныг яагаад хайрладгийг бодож тунгаа. Өөрийн сайн талуудаа улам торд.
 


Өнөөдрийн зурхай /2014.03.04/  
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй