Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.03/

2014-03-03 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 3Дэлгэрүүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Сумъяа гарагӨдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Боломжийн өдөр. Нар таны ажил мэргэжил болон эрүүл мэндийг илтгэгч орд руу эргэлт хийж байна. Иймээс ирэх хэдэн хоногийн турш та завгүй байх төлөвтэй. Хэрвээ та эрүүл амьдралын хэв маягтаа цаг зав гаргаж чадахгүй байсан бол одоо л үүнийг хийх цаг нь бололтой. Та фитнессд явах, хоолны дэглэм барих, мөн өөр бусад сонирхолын клубүүдэд нэгдэж болно.

 

Үхрийн орд (4/20-5/20): Хүнд өдөр. Таны дотны хэн нэг нь эвлэрч чадамгүй мэдээ дуулгаж сандралд оруулна. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Зөв шийдвэр гаргахад саад болно. Нөхцөл байдлаа өөрчилж байх нь ашигтай. Оройд зугаацаж цэнгэх боломж өөртөө олгож бай.

 

 

Ихрийн орд (5/21-6/21): Аялал жуулчлал таны санхүүгийн асуудалд нөлөөлнө. Та бүү эргэлз. Амжилтын салхи таныг дагаж буй тул аливаа зүйлийг мөрөөд. Шинэ зүйлийг нээ. Энэ өдрийн үйл явдал арга хэмжээ авахыг шаардаж, санаа зовооно. Төсвөө аврахын тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Дурласан хүмүүс гайхамшиг болохыг ямагт хүлээн амьдрах болно.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Эерэг өдөр. Та албан тушаал дэвшиж, мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлж чадах бололтой. Ажил дээр гарах асуудлуудыг төвөгшөөх хэрэггүйгээр зохицуул. Танд бусдын чадаагүйг чадах, бусдыгаа удирдан зохион байгуулах чадвар байгаа гэдэгт итгэ.

 

Арслангийн орд (7/23-8/22): Идэвхитэй үйл ажиллагаанд тохиромжгүй өдөр. Эрдэм шинжилгээ, уран бүтээл туурвихад сайн үе биш бололтой. Сэтгэл зовоосон зүйлдээ хэт их төвлөрснөөс болж ойр дотныхонтой харьцаа муудна. Өнөөдөр үг хэлж, юм ярьснаас сонсогч болсон нь дээр. Залбирал иог бясалгал зэрэг тайвшруулж амраах үйл ажиллагаанд оролцож бодлоо ариусгаарай.

 

Охины орд (8/23-9/22): Үдээс хойш үйл явдал санаанд оромгүй байдлаар эргэж, хэрүүл маргаан үүсч магадгүй. Та хүмүүсээс хамааралтай байна. Та хүчтэй эсэргүүцэлтэй тулгарснаар өөртөө харамсч, сул дорой болно. Тэсвэртэй, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөх нь ихээхэн таагүй байдлаас салахад тусална. Бардам зангаа дарж, өөрийгөө барьж, өдөөн хатгалга хийхгүй байх хэрэгтэй.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг өдөр. Алдаагаа ухамсарлаж, нүглээ наминчил, өрөөл бусдыг уучилж өршөө. Хүч тамир өсөх хандлагатай байна. Та бүхний уран бүтээлч эрмэлзэл нэмэгдэж, сексийн эрч хүч, зөн билэг өснө. Сүм хийдээр яв. Ядарч зүдэрсэн өвгөд хөгшид, хүүхдүүдэд буян үйлд, хүслийг нь гүйцэлдүүл.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Бусдын хэрэгт бүү оролц. Тэр бол зөвхөн тэдний асуудал. өөрөө өөртөө бүтээлч, хүчтэй, хайрламаар гэж хэл. Дотоод сэтгэлээ сонс. Та өдөржин мөрөөдөх бололтой. Мөрөөдөлдөө зориулан өдрийн тэмдэглэл бичиж эхэл. Настай хүмүүс даралт ихсэх зурх судасны өвчин зэрэг эрсдлээс урьдчилан сэргийл.


 

Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Олон төрлийн ажилд хүч хүрэлцэхгүй өдөр. Олонхи нь зөвхөн өөрийн ажилдаа л төвлөрнө. Гэр бүлдээ бараг санаа тавьж амжихгүй нь. Зочид ирэхийн өмнө л та гэр орноо цэвэрлэх бололтой. Гэр бүл болох шийдвэр яаран гаргах хэрэггүй. Энэ өдөр чухал арга хэмжээ бүү төлөвлө.

 

Матрын орд (12/22-1/19): Ямар ч ажил үйл бүтэмжтэй өдөр. Санасан бодсон бүхэн сэтгэлчлэн бүтэх нигууртай. Тиймээс өнөөдөр урьд нь барьж авахаас зүрхшээдэг байсан ажлаа зоригтойгоор эхлүүл. Мөрийтэй тоглоомд хожих магадлалтай. Гэр орны ажилд нэгэн хэвийн байдлаар хандахаас зайлсхий.

 

Хумхын орд (1/20-2/18): Тэвчээртэй байх өдөр. Гэр бүлийн харьцаанд ганэтийн тохиолдол гарна. Бусдын төлөв санаа тавь. Эргэн тойрондоо тусал. Өөрт хамгаас тохирох хамтрагчийг эрж хайх болно. Хүнтэй танилцахдаа болгоомжгүй байдал гаргана. Ойр дотныхонтойгоо бүү гарга, хийсэн үйлдлийг нь бүү зэмлэ.

 

Загасны орд (2/19-3/20): Цогтой өдөр. Одоо танд амрах болон оюун ухаанаа цэнэглэх боломж гарч ирж байна. Танд нийгмийн тайзан дээр гэрэлтэх үе ирж байна. Үзүүлбэрээ үзүүлэхээс бүү ай. Таны гоо үзэсгэлэн, инээдэм наргиан танд өнөөдөр боломжийг нээж өгөх болно. Та шаргуү ажиллахгүйгээр олон зүйлийг бүтээж чадна.


Өнөөдрийн зурхай /2014.03.03/  
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй