БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Жалайнуур дүүрэгт зохион байгуулагдсан “Маммот Прейри” Хятад-Монголын хамтарсан олон улсын буухиа тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо.

БНХАУ-ын 70 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасангаар ахлуулсан зургаан алба хаагч оролцсон юм.

Олон улсын хоёрдахь удаагийн тус тэмцээнд Орос, Монгол, Хятад улсын 70 багийн 400 гаруй баг тамирчид оролцож, газрын зураг дээр луужингаар зүг чигээ олох 23 цэгт нийт 7 км замыг туулан, даалгавар гүйцэтгэсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Олон улсын тэмцээнээс алба хаагчид алтан медаль хүртлээ | ||
| Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.