Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Ахмад мастeруудын спортын V их наадам”-д Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал кросс гүйлтийн 5 км-ийн төрөлд хүрэл мeдаль хүртлээ.
Тус тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 1000 гаруй тамирчин зургаан төрөлд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Харин кросс гүйлтийн төрөлд нийт 200 гаруй тамирчин оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

![]()
| Ахмадын спортын их наадмаас хүрэл медаль хүртлээ | ||
| Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.