Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.02.28/

2014-02-28 06:30:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 29. Тооно одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Сугар гарагӨдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 37 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, бөө удганы үйл, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Бага зэргийн мөнгөний шимтгэлийг ухаалгаар байрлуулах нь зүйтэй. Хувиараа бизнес эрхлэгч хонины ордныхон мэргэжлийн санхүүчийн зөвлөгөө авахыг сайтар тунгааж бодоорой. Мөнгийг зохицуулах нь энэнд тусалж чадна. Энэ үйл явдлыг илүү сайн хийх нь дараа удаагийнхаас илүү хурдан байна.

 

Үхрийн орд (4/20-5/20): Мөнгө олох, хадгалах, хөрөнгө оруулах нь сүүлийн үеийн үндсэн сэдэв болно. Хөрөнгийн биржээс барилгын хөрөнгө болон фондуудад анхаарах бөгөөд та мэдээлэл сайтай байгаарай. Үр хүүхэд, хайртай хүнтэй харьцаа сайн байна. Зээл буюу орлого орж ирж мэднэ. Амралтаа авч, ойр дотны, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөө.

 

Ихрийн орд (5/21-6/21): Хайр дурлалаасаа их зүйл хүсэн хүлээх нь таны сэтгэлийг гонсойлгох болно. Ухаантай байж, хүмүүсийг байгаагаар нь хүлээн аваарай. Нийгмийн хүрээллээс тань гадуур орших хэн нэгэнд татагдах нь таны амьдралын тэнцвэрийг алдагдуулах болно. Таны уулзах хүн амьдралд тань маш том нөлөө үзүүлж ч болох юм гэдгийг санаарай. Өнөөдөр өөрийн танилын хүрээгээ өргөжүүлж болно.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Зорилготой өдөр. Тиймээс та тайван байж чөлөөтэй хүмүүстэй харилцснаар бүх зүйлийг хяналтандаа авч чадна. Өнөөдөр бүтээлч ажил хийгээрэй. Үнэндээ та өөрийнхөө хийсэн зүйлийг харан гайхширах болно. Та өнөөдөр юу ч хийсэн гэсэн сэтгэлээсээ хийгээрэй. Хэрвээ ганцаараа байх хэрэгтэй бол таны бүрэн оролцоо шаардсан зүйлүүдийг түр хойшлуулаарай

 

Арслангийн орд (7/23-8/22): Болгоомжлох өдөр. Та маш шаргуу ажиллаж байгаа учраас өөртөө жаахан ч гэсэн амрах цаг гарга. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоочийн үүргээ биелүүлж такси барина гэдгээ санаарай. Хүүхэдтэй арслангууд олон нийтийн ажлын дараа хүүхдэдээ анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Охины орд (8/23-9/22): Олон шинэ эхлэл дээр өөрийн боломжоо харуулах өдөр. Таны зорилго тэмүүлэлтэй, хөдөлмөрч чанар тань удахгүй амжилтанд хүргэнэ. Энэ нь хүмүүсийг гайхашралд оруулах болно. Ойр дотныхон чинь таныг анхааран халамжилж байгааг анзаарахгүй байж болохгүй.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Таатай өдөр. Та өөртөө боломжийг бий болгох нь амжилтын бас нэгэн түлхүүр юм. Бусдад бүү итгэ. Энгийн зүйлсээс хол бай төсөөлөх ч үгүй зүйлсүүд тань ертөнцийн сайхныг таниулах болно. Эмэгтэйчүүдтэй харилцахад их хүч шаардах бөгөөд тэдний хэлсэнд итгэхээсээ өмнө шалгаж үзээрэй. Харамласан, атаархсан, мөн буруутай мэт мэдрэмжүүдээсээ болгоомжил энэ нь бүхий л боломжуудыг устгах болно.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хөгжилтэй өдөр. Бүх зүйл таны санасанаар өрнөнө. Өнөө орой маш романтик байх болно. Тиймээс бүтээлч эрч хүчээ сайхан зүйлд зарцуул. Та ямар ч мөнгөгүй байсан хамаагүй, оюуны болон боловсролын талаарх үнэ төлбөргүй зугаа цэнгэл нь таныг зугаацуулах болно.


 

Нумын орд (11/22-12/21): Ямар ч ажил сэдсэн од гарагсын тааламжтай нөлөө танд өөдрөг үзэл заяаж, бүх л ажлаа амжилттай төгсгөхөд нь тус болно. Ажлынхаа газрыг сольж болно. Шинэ ажлаа та болгоомжтой, бүгдийг сайтар нягтлан хөтлөх хэрэгтэй. Бүх ажлаа та өөртөө чухал ач холбогдолтой утгаар дүүргэж, харин сонирхоогүй ямар нэгэн үйл явдалд оролцохоос татгалз.

 

Матрын орд (12/22-1/19): Няхуур өдөр. Өнөөдөр сэжиг бүхий санагдсан бол ажил хэргийн холбоо тогтоохоос зайлсхий. Учир нь тэд таныг ялагдахад хүргэж болзошгүй. Шинэ танил тань талтай байх боловч хайртыгаа зовоохын тулд таныг ашиглаж байж мэдэх тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Өөрийнхөө ядаргаатай байдал болон мөн уур уцаар, гомдсон сэтгэл хөдлөлөө дарж ажиллахыг хичээгээрэй.

 

Хумхын орд (1/20-2/18): Хоёрдмол өдөр. Нээлттэй байгаа боломжуудыг сайн хар. Бизнесийн хэлэлцээр танд ашиг авчрах болно. Зарим хумхууд азтай байж оролдож байсан зүйлүүд нь бүтэх болно. Бусад хүмүүс таныг анхааралтай сонсож дэмжиж байгаа хэдий ч та ч гэсэн бусад хүний санааг сонс.

 

Загасны орд (2/19-3/20): Эерэг өдөр. Хэтэрхий идэвхтэй хувийн амьдрал тань ядаргаатай санагдана. Хайр дурлал таныг хүлэн баглах бус харин ч хөгжүүлж өөртөө итгэлтэй болгох ёстой. Танилуудын өргөн хүрээ тийм хайрыг олох найдвар өгнө. Од эрхэс ч үүнд тусална. Та нэг муу харилцаанаас нөгөөд шилжсээр байна. Хууль сахиулагч, эрх бүхий байгууллагын төлөөлөгчтэй зөрөлдөнө.
 

 


Өнөөдрийн зурхай /2014.02.28/  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй